solongonews
“Чулуу түүгчид” төмөр замын аюулгүй байдлыг хамгаална
2017-03-17 16:53
“Чулуу түүгч”-ийн ажлын тухайд

Хятадын Жэн Жөү мужийн Юй Шань төмөр зам дагуух нэг хэсэг төмөр замын ажилтнууд хүмүүсийн анхаарлын төв болоод байна. Хүмүүс эдгээр ажилтнуудад “Чулуу түүгчид” гэсэн нэр өгсөн байна. Юй Шань төмөр зам нь Хятадын Шань Ши мужийн нүүрсийг гадаадад экспортлох чухал зам болно. 100 гаруй км урттай энэхүү зам Тай Хан Шань уулын жалгаар өнгөрдөг тул нүхэн зам олонтой бөгөөд газар зүйн байршил муутайгаас онцлог аж. Ялангуяа төмөр зам дагуух уул ихэвчлэн шохойн чулуун бүтэцтэй учир уулан дээрх чулуу нурж ирэх аюултай байдаг. Эдгээр ажилтнууд нурж унах аюултай чулууг урьдчилан түүж зайлуулдаг байна.

 

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл