Өвөр Монголын үндэсний цөөнхийн эртний ном судар болон “Гэсэр” цуглуулан эмхэтгэж судлах тасгаас мэдээлснээр, Хятад дахь Монгол судлалын чиглэлийн хоёр том толь "Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг-Монгол үндэстний боть", "Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс" номын баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

"Хятадын үндэстний цөөнхийн эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг-Монгол үндэстний боть"-ийг 10155 зүйл болгон эмхэтгэн жагсаан гарын авлага болгож, 1949 оноос өмнө бичигдсэн эртний монгол сурвалж бичгийг үндсэндээ хамарсан байна. ӨМӨЗО-ы Боловсролын хэвлэлийн газраас хэвлэсэн уг толинд шашин, философи, хууль эрхзүй, цэргийн ухаан зэрэг олон салбарыг хамарсан байна. Ном нэг бүрийн зохиогч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, фонт, цуглуулан эмхэтгэсэн агентлаг, агуулгын товч болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан юм.
"Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс"-т 1911 оноос 2012 оныг хүртэлх Хятад дахь монгол хэлэн дээр хэвлүүлж, нийтлүүлсэн монгол судалгааны бүтээл болон өгүүлэл зохиолын гарчгийг нийт 35062 багтаан, тус бүр Хятадаар орчуулсан зохиолын гарчиг эсвэл номын нэрийг хадсан байна.
Өвөр Монголын номын сангийн Монгол эрдэмтэн Цэцэнбилэг хэлэхдээ, энэ хоёр толь хэвлэгдсэнээр Монгол судлаачдын эртний ном, урьдын судалгааны үр бүтээлийг хайн олоход ихээхэн дэмжлэг үзүүлснээр зогсохгүй эртний сурвалж бичгийн хамгаалалт, ашиглалтад ашигтай юм гэжээ.
