solongonews
Өвөр Монголын Ганц мод боомтоор 9 сая тонн нүүрс татжээ
2016-11-02 15:28
Өнгөрсөн оны мөн үеийнхээс 83 хувиар өссөн байна.

ӨМӨЗО-ны худалдааны танхимын мэдээнд тэмдэглэснээр, 10 дугаар сарын эцсийн байдлаар энэ жил "Ганц мод" боомтоор 9 сая тонн нүүрс татсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83 хувиар өссөн байна.

 
Үйлдвэрлэлийн хэмжээг багасгах тухай төр засгийн бодлогын дагуу Хятадын олон муж нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлаж буй тул дотоодын коксжуулсан нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэн, үнэ ханш нь өсөж, ашиг орлогын хэмжээ нэмэгджээ. Өдгөө бүх Хятадын нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүд бүгд л "Ганц мод" боомтын нүүрсийг сонирхож байгаа тул тус боомтоор энэ жилдээ 10 сая тонн нүүрс татах төлөвтэй байгаа юм байна.

Найруулагч: ..
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл