Зээрийн сүрэг шиг шаргалтсан намар цаг тавтай саатаж буй сайхан үеэр шагналын хур буулаа.
Өвөр Монголын Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн багш Т.Баянмөнх, Өвөр Монголын "Талын дуу хоолой радио"-гийн мэргэжилтэн Л.Одончимэг нарыг Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан бол Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн Найрал дууны сургуулийн багш, төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл, "Наран хан" урлагийн байгууллагын дуучин Б.Санчир нарыг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдлаа.
Шагнал гардуулах ёслол Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газарт болж, шагналыг Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.
Ёслолын үеэр Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг болон "Монгол туургатан"-ы соёл спорт нийгэмлэгийн дарга, удирдлагууд, бусад албаны хүмүүс хамт байлцлаа.
Т.Баянмөнх

Б.Оюунгэрэл

Б.Санчир


