Хятад, Тайландын төмөр замын хамтын ажиллагааны төсөл нь "Бүс ба зам"-ын чухал хэсэг, төслийн эхний ээлжийн барих ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслол саяхан Тайландын Тээврийн яаманд болов.
Тайландын Тээврийн яамны Төмөр замын захиргаа, Чайна констракшн Тайланд ХХК ньТайландын Зам тээврийн сайд Сасайянгийн ивээл дор Хятад-Тайландын хурдны төмөр замын эхний ээлж (Бангкок-Нахон Ратчасима хэсэг) -ийг барих ажлын гэрээнд гарын үсэг зурав.
Хятад-Тайландын хурдны галт тэрэгний төслийг хоёр ээлж хуваах бөгөөд эхний ээлж нь Бангкокоос Нахон Ратчасима хүртэл үргэлжилж, нийт урт нь 251 км, нийт төсөв нь 179.4 тэрбум батт буюу ойролцоогоор 37.7 тэрбум юань бол хоёр дахь ээлж нь Нахон Ратчасимагаас Нонг Хай хүртэл 356 км аж.
