solongonews
​Хятад улс дэлхий нийттэй хамтран тахлын эсрэг тэмцэнэ
2020-03-12 22:32
​Хятад улс дэлхий нийттэй хамтран тахлын эсрэг тэмцэнэ

12-нд болсон хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуанан хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох Хятад улсын тэмцэл бол тахлыг таслан зогсоох дэлхий нийтийн тэмцлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улсын хүчин зүтгэл болон үр дүн нь дэлхий нийтийн тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан юм. Дараагаар Хятад улс тахлын эсрэг дотоодынхоо ажлыг огт сулруулахгүйн зэрэгцээ дэлхийн нийтийн тахлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, өдгөө дэлхийн 100 гаруй оронд тахал дэлгэрсэн бөгөөд зарим оронд нэлээд хүнд байгаа, тахлын эсрэг тэмцэлд улс орнууд улс төрийн амлалт хийж, илүү нөөц оруулахыг ДЭМБ дахин уриалж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс тахлын эсрэг дотоодынхоо ажлыг огт сулруулахгүйн зэрэгцээ дэлхийн нийтийн тахлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл