solongonews
Казахстан чиглэлийн аялал жуулчлал албан ёсоор эхлэв
2016-08-08 23:06
Казахстан чиглэлийн аялал жуулчлал албан ёсоор эхэллээ.

Казахстанд аялах Хятад иргэдийн анхны багийг үдэх арга хэмжээ саяхан Өрөмчид болж, 300 шахам жуулчин энэхүү түүхэн цаг мөчийг хамтдаа тэмдэглэлээ. Казахстан, Хятадын жуулчид харилцан зорчих газар бий болж, хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрснийг харуулж байна. 

Казахстанд зорчих эхний багийн жуулчдыг 6 аялал жуулчлалын компани зохион байгуулж, 8 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Казахстан хүрч, Астана, Алма Атад 3 нислэгийн 8 хоногийн аялал, Астана, Алма Ата, Уст-Каменогорскийн 4 нислэг 8 хоногийн айлчлал, Астана, Алма Атагийн 2 нислэг 1 галт тэрэгний 8 хоногийн аяллын 3 маршрутаар зорчино.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл