Хонконг олон нийтийн газрыг хаах хугацааг 04-р сарын 23-ныг хүртэл сунгажээ
2020-04-09 11:33
Хонконг олон нийтийн газрыг хаах хугацааг дөрөвдүгээр сарын 23-хүртэл сунгажээ.
Хонконгийн Засгийн газар "COVID-19"-тэй тэмцэх зорилгоор тус хотын олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газруудыг хаах хугацааг дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл сунгасан байна.
Энэ хугацаанд кино театрууд, баар, шөнийн цэнгээний болон видео тоглоомын газрууд, мөн спорт заал, караоке ажиллахгүй. Үйл ажиллагааг нь түр хаах газруудын жагсаалтад гоо сайхны салон, саун, спа-төвүүдийг нэмсэн байна. Мөн ирэх хоёр долоо хоногийн хугацаанд дөрвөөс дээш хүн цугларахыг хориглосон шийдвэр хэвээр үйлчлэх болно.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
