solongonews
Жижиглэнгийн худалдааны том компаниудын борлуулалт нэмэгдэв
2021-01-05 11:56
Жижиглэнгийн худалдааны том компаниудын борлуулалт нэмэгдлээ.

  Сурвалжлагч Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 04-нд мэдээлснээр 2021 оны шинэ оны баярын амралтын хугацаанд Хятадын хэрэглээний зах зээлийн үйл ажиллагаа тогтвортой эмх цэгцтэй, нийлүүлэлт, маркетинг эрчимтэй, амьдралын хэрэгцээний бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай байв. Хятадын Худалдааны яамны хяналтын тоо баримтаас үзэхэд, баярын амралтын гурав хоногт Хятадын жижиглэнгийн худалдааны том компаниудын өдөр тутмын борлуулалтын хэмжээ өнгөрөгч оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна.

Хятадын Юнион Пэй-гийн гаргасан бизнесийн тоо бүртгэлээр баярын амралтын хугацаанд Хятад улсын хяналт явуулдаг гол гол худалдааны нэгжүүдийн офлайн хэрэглээний цар хэмжээ 2019 оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгджээ. Баярын амралтын гурван хоногт жижиглэнгийн худалдааны том компаниудын хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэлийн өдөр бүрийн борлуулалтын дундаж хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс тус тус 3.5, 22.8, 9.9 хувь болон 10.3 хувиар тус тус өссөн байна. Хай-Нань арлын татваргүй барааны долоон дэлгүүрийн борлуулалтын хэмжээ 2019 оны мөн үеэс 213 хувиар нэмэгдсэн байна.

Үүнээс гадна, Хятад улсын үйлчилгээний хэрэглээ түргэн сэргэж байна. Баярын амралтын гурван хоногт Хятадын улсын хоол ундны томоохон компаниудын бизнес эрхлэлтийн ашиг 2019 оны мөн үеэс 2.7 хувиар нэмэгдэж, Бээжин хотын захиалгын гүйлгээний хэмжээ өнгөрөгч оны мөн үеэс 17 гаруй хувиар өссөнийг Юнион Пэй-гийн хяналт судалгаанд харуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл