solongonews
Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлт дэлхийн анхааралд
2021-05-10 15:33
Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлт дэлхийн анхааралд

Хятадын Статистикийн үндэсний газар 04-р сарын 16-ны өдөр 2021 оны эхний улиралд Хятадын ДНБ 24.931 их наяд юань болж, харьцуулсан үнээр өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өсч, 2020 оны дөрөвдүгээр улирлаас 0.6 хувиар өссөн. 2019 оны эхний улирлаас 10.3 хувиар өсч, хоёр жилийн хугацаанд дунджаар таван хувиар өссөн байна гэж мэдэгдэв.

Саяхан Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд энэ жилийн Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх хүлээлтийг нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын хөгжлийн хэтийн төлөвт итгэх итгэлийг илэрхийлж, гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон байна.

      Эерэг хүлээлт - Эдийн засгийн өсөлт илүү хүчтэй байх болно 

   Олон улсын валютын сан (ОУВС) 04-р сарын 06-ны өдөр “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-г нийтэлж, Хятадын эдийн засаг 2021 онд 8.4 хувиар өсч, 01-р сарын урьдчилсан мэдээнээс 0.3 пунктээр өснө гэж таамаглав. 

Тус тайланд ОУВС нь “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй арга хэмжээ, төсвийн хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь нэмэгдүүлж, Төв банкнаас хөрвөх чадварын дэмжлэг үзүүлэх нь Хятадын эдийн засгийг хүчтэй сэргээх боломжийг олгосон.” Дэлхийн банкнаас саяхан 2021 оны 04-р сард гаргасан “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хагас жилийн тайлан”-д дэлхийн эдийн засаг аажмаар сэргэхийн хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт 2021 онд нэн илүү хүчтэй байж, 8.1 хувиар өсөлттэй байх төлөвтэй байна гэсэн байна.

   ОУВС-аас Хятадын эдийн засгийн өсөлтийг 10 жилийн дээд түвшинд хүрнэ гэж таамаглаж байна. Франс Пресс агентлаг 2020 онд Хятадын ДНБ 2.3 хувиар өсч, энэ нь эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц том эдийн засаг болно. Хятад 2021 онд ДНБ-ний өсөлтийн төлөвийг 6 хувиас дээш түвшинд тогтоож, гадаадын олон шинжээчид энэ нь илүү өндөр түвшинд хүрнэ гэж үзэж байна гэж мэдээлсэн байна.

  АНУ-ын Хэрэглэгчийн мэдээ, бизнес суваг ОУВС-гийн албан тушаалтан өгсөн ярилцлагадаа Хятад улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээх тал дээр маш сайн ажилласан гэж хэлсэн бөгөөд “Сайн загвар” гэж мэдээлсэн юм.

Ойрд Хятадын эдийн засгийн бусад өгөгдлүүд сайн ажиллаж байна. Дэлхийн худалдааны Байгууллагаас гаргасан жил бүр гаргадаг “Дэлхийн худалдааны мэдээлэл ба хэтийн төлөв” тайлангаас харахад Хятад улс 2020 онд дэлхийн хамгийн том экспортлогч, хоёр дахь том импортлогч хэвээр байж, дэлхийн импорт, экспортын худалдааны тус тус 11.5 ба 14.7 хувийг эзэлж байна.

   Саяхан Ройтерс агентлагаас Шинэ жилийн баярын дараа Хятадын компаниуд олборлолтоо түргэсгэсэн нь Хятадын үйлдвэрлэлийн салбарт мэдэгдэхүйц сэргэлтийг бий болгож, макро эдийн засгийн тэргүүлэх индикаторын хувьд 03-р сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерийн албан ёсны индекс (PMI) 51.9 болсон. Тийнхүү хүлээгдэж байсан хүлээлтийг давж, сүүлийн гурван сарын хамгийн дээд түвшинг харуулсан нь эдийн засгийн сэргэлтийн эрч хүч нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулав.

Франс Пресс агентлаг:

- Хятадын аж үйлдвэр эрхлэгчдийн үнийн индекс (PPI) 03-р сард хүлээгдэж байсныг давж, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өссөн нь 2018 оны 07-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Мэдээлэлд дурдсанаар энэ нь "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Хятадын эдийн засаг цар тахлаас ангижрахтай" холбоотой юм.

Чанар үр ашгийг дээшлүүлэх-

Хөгжлийн шинэ хэв маяг нь мэргэн ухаанаар дүүрэн байдаг

   Гадаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон улсын нэр хүндтэй хүмүүс өнөөгийн байдлаар Хятадын эдийн засгийн цар хүрээ хурдтай төдийгүй, илүү чанартай, үр ашигтай байгааг анзаарч байна.

Чехийн 24 цагийн мэдээллийн сүлжээнд тавигдсан нийтлэлээс үзэхэд цар тахлын үүдсэн дэлхийн эдийн засгийн уналтын үед Хятад улс нэн даруй дотоодын том мөчлөг бүхий гол хөгжлийн ба дотоод, олон улсын давхар мөчлөгтэй харилцан сурталчлах хөгжлийн шинэ хэв маягийг санал болгож энэ нь дотоодын эрэлтийг өргөжүүлэх замаар өсөлтийг идэвхжүүлэхийн зэрэгцээ гадаад эргэлтийг өргөжүүлэх зорилгоор бие биенээ сурталчлах явдал юм.

Ройтерс агентлаг энэхүү ухаалаг бодлого нь дунд орлогын хавх болон гадаад эрэлтийн сул талуудтай холбоотой эрсдэлийг шийдвэрлэх үр дүнтэй төлөвлөгөө юм. Мөн ирээдүйгээ харвал Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж, засгийн газар хэрэглээгээ дэмжиж, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулах зорилгоор хэрэглэгчийн зах зээлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана гэж мэдээлэв.

Citigroup-ийн дарга Жон Дүгэн:

- Хятад улс дунд зэргийн орлоготой асар том бүлэглэлтэй бөгөөд дэлхийн хамгийн том цахим худалдааны экосистемтэй. Олон улсын үндэстэн дамнасан компаниуд Хятадын боловсорч гүйцсэн гинжин холбоо, дотоодын эрэлтийн томоохон зах зээлд татагддаг тул Хятадад ирдэг гэж хэллээ.

  Испанийн "Олон нийт" өдөр тутмын вебсайт Хятад улс “Дэлхийн үйлдвэр”-ээс технологийн хүч чадал руу шилжиж байна. Хятад улс эдийн засгийн өсөлтийн загвараа өөрчилж, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд байр сууриа аажмаар сайжруулж байгаа гэж нийтэлсэн байна.

Оросын Чөлөөт хэвлэл мэдээллийн сүлжээ нь Хятадын “Үндэсний хэмжээний гурван хэмжээст тээврийн сүлжээ” байгуулах хүчин чармайлтад анхаарлаа хандуулав. Хятад улс өргөн уудам орны хувьд улс орныхоо өнцөг булан бүрийг илүү хурдан бөгөөд тохь тухтай холбохын тулд шинэ зам, маршрутыг байнга ашиглаж байна. Дотоод мужуудын арилжааны үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ. Хятадын тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжиж байна. Энэ нь эдийн засгийг илүү өрсөлдөхүйц чиглэл рүү түлхэх болно гэж тус хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. 

Америкийн “Форбс” сэтгүүл Хятад улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлэхэд анхаарч байна. Байгаль орчныг сайжруулах, эдийн засгийн гүйцэтгэлийг бэхжүүлэх нь хоорондоо нягт уялдаатай, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Уур амьсгалын идэвхтэй арга хэмжээ нь Хятадын эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг цаашид ахиулах болно гэж мэдээлсэн юм.

Боломжууд хязгааргүй-

Дэлхийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх нь

   ОУВС-гийн 2021 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан мэдээнээс харахад АНУ-ын Блумберг саяхан 2026 он гэхэд дэлхийн ДНБ-ний өсөлтөд Хятадын оруулсан хувь нэмэр 1/5-аас давна гэж тооцоолжээ. Блумберг мөн цар тахлын дараах эрин үед Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч хүчтэй байж дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөтөлнө гэдгийг онцлов.

Германы Бизнесийн өдөр тутмын сонинд ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа саяхан өсгөсөн бөгөөд үүний нэг шалтгаан нь Хятадын эдийн засаг огцом сэргэж байгаатай холбоотой гэж мэдээлэв. ОУВС-гийн ахлах эдийн засагч Хятад улс дэлхийн эдийн засгийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэдэг гэж онцоллоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөх ажлыг дэмжих, импорт, экспортын уялдаатай хөгжлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтын хандалтын сөрөг жагсаалтыг цаашид бууруулах, чөлөөт худалдааны туршилтын бүсийн зохион байгуулалтыг сайжруулах, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг тууштай дэмжинэ. Хятадын нээлттэй хаалга улам бүр өргөн болж, дэлхий ертөнц боломжийг харж байна. 

Европын Олон улсын улс төр, эдийн засгийн судалгааны төвийн ахлах эдийн засагч:

- Хятад улс бол дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээлийн нэг. Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь дэлхийн корпорацын хөгжилд өргөн орон зайг бүрдүүлж буй анхны хүчин зүйл юм. Хятадын боломжууд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд онцгой ач холбогдолтой. Түүнчлэн дэлхийн худалдаа, эдийн засгийн сэргэлтийг хөдөлгөх чухал хөдөлгүүр хэвээр байх болно гэж хэллээ.

ХБНГУ-ын Франкфуртын Санхүү, Менежментийн сургуулийн профессор:

- Хятад улс дотоодын эрэлтийг өргөжүүлэх, хэрэглээний цар хүрээ, чанарыг сайжруулах, хөгжлийн боломж, сэдлийг дэлхий нийтэд хүргэх стратегийг гүнзгий урагшлуулж байна. Нэмж дурдахад, Хятад улс дотоод зах зээлээ бэхжүүлж, бизнесийн орчноо сайжруулж, гадаад ертөнцөд нээлттэй хэвээр байх, сөрөг жагсаалтыг бууруулж, хөрөнгө оруулагчдыг Хятадад нэвтрүүлэх, Хятадын зах зээлийн хөгжлийн боломжийг ашиглах боломжийг улам бүр нэмэгдүүлэх болно гэж илэрхийлэв.

   “Орос сонин” вебсайт Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь дэлхий дахинд итгэл авчирлаа гэж тайлбарлав. Тус нийтлэлд Хятадын эдийн засаг сэргэж, хөгжиж байгаа нь дэлхийн үйлдвэрлэл, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдалд хүчтэй түлхэц өгч, Хятадын засгийн газраас гадаад худалдааны тогтвортой байдлыг хадгалах, гадаадын хөрөнгийг идэвхтэй ашиглах, өндөр чанартай “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхийг дэмжих арга хэмжээ болон нээлттэй байдлыг өргөжүүлэх зэрэг олон талын арга хэмжээнүүдийг санал болгож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх болно гэж нийтэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл