solongonews
Дижитал эдийн засгийн инновац хөгжлийг дэмжих ёстой
2020-11-19 11:24
Дижитал эдийн засгийн инновац хөгжлийг дэмжих ёстой

 Дэлхийн интернэтийн их хурлыг зохион байгуулах комисс “Интернэт орон зайн хувь заяаны хамтын цогц байгуулах үйл ажиллагаанд нэгдэх санаачилгыг ”11-р сарын 18-нд нийтэлж, олон улсын хамтын нийгэмлэг илүү идэвхтэй, багтаамжтай, зохицуулалттай бөгөөд хүртээмжтэй бодлого баталж, дэлхийн мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, дэд бүтцээр холбохыг дэмжиж, дижитал эдийн засгийн инновац хөгжлийг дэмжих ёстой гэсэн байна.

Санаачилгад: Цар тахал газар авч буй өнөөгийн  нөхцөлд интернэт орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь маш чухал, тулгамдсан асуудал болоод байна. Шинэ сорилтуудыг даван туулахын тулд олон улсын нийгэмлэг  интернэт орон зайн салбарт эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шударга ёсыг хамгаалж, дижитал ашиг хүртээмжийг хамтдаа хуваалцах ёстой гэж онцолжээ. 

Тус санаачилгад улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага, интернэт компани, техникийн нийгэмлэг, нийгмийн байгууллага, хувь хүн хамтдаа зөвшилцөж, бүтээн байгуулж, хуваалцан эдлэх дэлхийн засаглалын үзэл баримтлалыг даган мөрдөж, мөн  хөгжлийг хамтдаа ахиулах, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах, засаглалд хамтдаа оролцох, үр шимийг хамтдаа хуваалцах үзэл баримтлалыг баримталж, интернэтийн орон зайг нийт хүн төрөлхтөнд үр өгөөжөө хүртээх хөгжлийн, аюулгүй байдлын, үүрэг хариуцлагын, үр шимийн хамтын цогц болгохыг уриалсан байна.   

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл