solongonews
Хятадын аж ахуйн нэгжүүд Туркийн 5G харилцаа холбооны зах зээлд идэвхтэй оролцож байна
2017-05-04 17:19
Туркийн мэдээ мэдээлэл болон харилцаа холбооны технологийн салбарын дээд зиндааны уулзалт 5 дугаар сарын 3-ны өдөр Анкара хотод боллоо.

"5G буюу ирээдүй" гэх агуулгын доор зохиогдож буй энэ уулзалтад Хятадын аж ахуйн нэгжүүд олон зүйлийн арга хэлбэрээр Хятадын 5G харилцаа холбооны технологийг танилцуулж, Туркийн 5G харилцаа холбооны технологийн зах зээлд идэвхтэй оролцож байна.

 Хятад улсаас Туркт суугаа элчин сайд Юй Хунян арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, "Турк бол Европ-Азийн хөгжлийн хамгийн өргөн боломжтой харилцаа холбооны зах зээлийн нэг. Хятад, Турк хоёр улс мэдээ мэдээлэл болон харилцаа холбооны салбарт, ялангуяа 5G зэрэг шинэ технологийн салбарт хамтын ажиллагааны маш их боломж байж, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Туркийн мэдээ мэдээлэл болон харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд ашигтай юм гэжээ.

Туркийн мэдээ мэдээлэл болон харилцаа холбоо, технологийн газрын дарга Фаних Саян хэлэхдээ, Турк улс 2016 оны 4 дүгээр сараас эхлэн 4.5G-г бизнес хэрэглээнд оруулж, мөн 5G-г ч эртхэн хэрэглээнд оруулахаар төлөвлөөд байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл