solongonews
Ван И Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасатай уулзав
2023-04-03 12:00
Ван И Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасатай уулзав

       ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн газрын захирал Ван И 04-р сарын 02-нд Бээжин хотноо Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасаг хүлээн авч уулзав.

Ван И одоогийн Хятад-Японы харилцаа ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа ч үе үе шуугиан, саад тотгор учруулж байна гэж хэллээ. Үндсэн шалтгаан нь Японы зарим хүчин АНУ-ын Хятадыг буруутгасан бодлогыг санаатайгаар дагаж, АНУ-тай хамтран Хятадын үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлуудыг гүтгэж, өдөөн хатгаж байгаа явдал юм. Энэ бол стратегийн хувьд богино хараатай, улс төрийн хувьд буруу, дипломатын хувьд ухаалаг бус явдал юм. Хятад улс Японтой харилцах бодлогодоо тасралтгүй, тогтвортой байдлыг хадгалж, Шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад-Японы харилцааг Хятад, Японы дөрвөн улс төрийн баримт бичигт үндэслэн байгуулахын тулд Японы талтай хамтран ажиллахад бэлэн байна. Японы тал хоёр улс "Хамтын түншүүд бөгөөд бие биедээ аюул занал учруулахгүй" гэсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч, Хятад, Японы харилцааг хамтран сайжруулж, хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл