solongonews
Саранд тандалт хийх 3-р үе шатны хурдаа сааруулж нисэх туршилт амжилттай боллоо
2014-11-02 13:05
Саранд тандалт хийх 3-р үе шатны хурдаа сааруулж нисэх туршилт амжилттай боллоо

   

        Бээжингийн цагаар 2014 оны 10-р сарын 24-ний 02 цагт Дундад улсын дизайнерын бүтээсэн сарны тандалт төслийн гуравдугаар үе шатны шинжилгээ Ши Чан хөөргөлтийн төвөөс Чан Жэн-3 пуужингаар дахин хөөргөж, 11-р сарын 1-ний өдөр ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны нутагт амжилттай газардав. Энэ нь БНДАУ-ын саранд тандалт хийх 3-р үе шатны хурдаа сааруулж дахиж нисэх туршит амжилттай болсон илрэл юм.

        Энэхүү туршилт амжилттай болсон нь БНДАУ сансрын аяллын тоног төхөөрөмжийн 2-р сансрын хурдаар хурдаа сааруулан дахин нисэх гол аргыг эзэмшиж, "Чан Э-5" саранд тандалт хийх үүргийг амжилттай биелүүлэхэд бат бэх үндэс суурь боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гол зорилго нь сарны тандалтын дахин нисэх чадварыг эзэмших буюу шинэчилж, Чан Э-5 дагуулд мэргэжлийн баталгаа хангасан байна. Туршилтын үүрэгт хөөргөгч тоног, хөөргөгч пуужин, хөөргөх талбай, удирдлагын газар зэрэг дөрвөн бүрэлдэхүүнтэй.

        Сарны хайгуулын төслийг улсын Батлан хамгаалалтын шинжлэх ухаан техник мэргэжлийн үйлдвэрийн товчооноос зохион байгуулсан юм. Нислэгийн аппарат нь Дундад улсын Агаарын аялалын шинжлэх ухаан техник мэргэжлийн группын Орчлонгийн техник мэргэжлийн судалгааны хүрээлэнгээс үүсгэн бүтээж, үйлчилгээний болон буцалтын хэсгээс бүрэлджээ. Үйлчилгээний хэсэг нь Чан Э-2 дагуулийн суурин дээр бүтээгдэж, зам мөрөө үлдээх судалгаа хийх чадвартай юм. Буцалтын хэсэг нь шинээр дизайнер гарагж бүтээсэн хэсэг бөгөөд газардах үйлдэлтэй, хөөргөх үүрэгтэй Чан Жэн-3 В пуужин нь Дундад улсын Агаарын аялалын шинжлэх ухаан техник мэргэжлийн группын Ачаалагч пуужин судлан бүтээх хүрээлэнгийн бүтээгдэхүүн болно. Энэ нь өмнөх пуужингийн сууринд шинэчлэлт оруулсан бүтээл бөгөөд аюулгүй байдлыг хангаж чадсан байна.

        Энэхүү нислэг нь бараг 8 хоног үргэлжилж, газрын бөмбөрцгөөс сарны бөмбөрцөглүү нисч, сарны бөмбөрцгөөс дахин газрын бөмбөрцөгт буцаж ирэх зэрэг таван үе шатыг туулж ӨМ-д амжилттай газардлаа. Энэхүү нислэгт мөн Люксембург 4М жижиг дагуулыг дагуулан хөөргөсөн бөгөөд батарейны цэнэгийг шалгах үйлдэл үзүүлсэн байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл