solongonews
Нөхөн сэргээгдэх эрчим хүчний төсөл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна
2020-12-04 16:27
Нөхөн сэргээгдэх эрчим хүчний төсөл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна.

   Хятадын Эрчим хүчний Үндэсний газрын орлогч дарга Линь Шаньчин 12-р сарын 03-ны өдөр:

- Сүүлийн жилүүдэд Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудын нөхөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд дэх хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр байна гэж хэллээ.

Линь Шаньчин энэ сарын 03-ны өдөр Бээжинд болсон "Бүс ба зам"-ын эрчим хүчний хамтын ажиллагаа, түншлэлийн форумд:

- Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаа хөгжүүлж, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, тогтвортой цэвэр эрчим хүчний олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Хятад улс цэвэр эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр дамжин эрчим хүчний бүтцийг тасралтгүй сайжруулж байна гэж хэлсэн байна.

Хятадын Эрчим хүчний Үндэсний газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын хариуцлагатай албаны хүн: 

- Одоогийн байдлаар улс орнууд, олон улсын байгууллагууд эдийн засаг, нийгмээ бохирдолгүй сэргээж хөгжүүлэх тухай төлөвлөгөө, санаачилга дэвшүүлснээр ногоон хөгжил нь улс орнуудын хамгийн том нийтлэг ойлголт болсон байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл