Габон улсын ерөнхийлөгч хатны хамт Хятадын вакцин хийлгэлээ
2021-03-25 11:45
Либревилиэс ирсэн мэдээ: Габон улсын Ерөнхийлөгчийн ордон 23-ны өдөр Ерөнхийлөгч Бонго ба түүний хатан тухайн өдөр Хятадын Засгийн газрын тусламжийн “Sinopharm” вакцины анхны тунг хийлгэснийг мэдэгдэв.
Бонго хатны хамт мөн вакцин хийлгэж буй гэрэл зураг, видеогоо олон нийтийн сүлжээнд байршуулж, вакциныг аль болох эрт хийлгэхийг олон нийтэд уриалсан байна. Тэрээр хэлэхдээ:
- Засгийн газар бүх иргэдийг “Ковид-19”-ийн вакцин хийлгэхийг албадахгүй байгаа ч гадаад дотоодын эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн Олон хүн вакцинд хамрагдвал халдвараас урьдчилан сэргийлэх журам илүү сайн хэрэгжиж чадна. Улмаар бид халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү хурдан цуцалж, хэвийн амьдралдаа эргэж орох болно гэсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
