solongonews
Хятадын үндэсний өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсүүдийн нийт тоо 178-д хүрчээ
2023-12-13 10:06
Хятадын үндэсний өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсүүдийн нийт тоо 178-д хүрчээ.

        Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамны Төлөвлөлтийн хэлтсийн орлогч дарга Ү Жяши 12-нд:

- 2023 оны 11-р сарын байдлаар Хятадын үндэсний өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсүүдийн нийт тоо 178-д хүрээд байна.Эхний гурван улиралд үндэсний өндөр технологийн бүсийн ДНБ 12.33 триллион юань байсан нь жилд 7.11 хувь өссөн үзүүлэлт юм. Үндэсний өндөр технологийн бүсэд түшиглэн олон тооны өндөр технологийн аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэн өргөтгөж, шинэ аж үйлдвэржилтийг дэмжин, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг хангахад чухал хүч болж байна гэж хэллээ.

        Сүүлийн жилүүдэд үндэсний өндөр технологийн бүсүүд өндөр чанартай хөгжилд тэргүүлэх, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр болж байна.Хятадын гол чухал лабораториудын бараг 80 хувь,үндэсний үйлдвэрлэлийн инновацын төвүүдийн 70 хувь нь үндэсний өндөр технологийн бүсүүдэд цугларчээ.Мөн өндөр технологийн бүс дэх аж ахуйн нэгжүүдийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт нэг триллион юаниас давж, үр дүнгийн талаар ухаалаг робот, хиймэл дагуулын навигаци зэрэг хэд хэдэн тэргүүний амжилтуудыг хамарсан байна.


 

Зохиогч: ВАН ЖЭН,ЛЮЙ ВЭНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл