solongonews
Саналын хуудас тоолох автомат тоологчийн ажиллагааг шалгажээ
2016-04-15 12:59
Өмнөд Солонгос улсын Сонгуулийн Ерөнхий хороо саналын хуудас тоолох автомат тоологчийн ажиллах зарчим болон түүний хэвийн ажиллаж байгаа эсэхийг өнөөдөр олон нийтэд танилцуулжээ.

Энэ удаагийн сонгуульд 1500-н ширхэг автомат тоологчийг хэрэглэх байгаа ба уг автомат тоологч нь саналын хуудасны хуурамч эсэхийг шалгахаас эхлэн тухайн саналын хуудсан дээр хэн гэдэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан байна вэ гэдгийг шууд тоолж үзүүлэх ажээ.

Санал тоолох автомат нь нэг минутад 300∼350-н ширхэг саналын хуудсыг тоолох ба санал хураалтын үеэр СЕХ-оос томилсон 59-н мянган хүн саналын хуудсыг нэгтгэн автомат тоологч руу хийх, шаардлагатай үед гараар тоолох, ажиглах зэрэг байдлаар ажиллах юм байна.

Өмнөд Солонгос улс нь саналын хуудас тоолох автомат тоологчийг 2007 оны Их Хурлын гишүүн сонгох сонгуулиас эхлэн хэрэглэж ирсэн ажээ.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл