Саяхан олон улсын эрдэм шинжилгээний шилдэг сэтгүүл "nature" сайт Их Британи, Хятад, АНУ-ын олон орны судалгааны багийн хийсэн судалгааг нийтлэв. Энэхүү судалгаагаар Хятадын ашиглаж буй эм эмнэлгийн бус гурван томоохон арга хэмжээ нь шинэ коронавирус Хятадад тархахыг үр ашигтай тогтоон барьж чадсан төдийгүй дэлхий дахинд цаг хугацаа олгоход тусалсан байна.
Судалгаанд тэмдэглэхдээ хэрэв эм эмнэлгийн бус хүчтэй арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Хятадад коронавирусний тохиолдлын тоо 67 дахин нэмэгдэж болзошгүй юм гэжээ.
Энэхүү судалгаа нь Их Британийн Саутгемптоны их сургууль, Хятадын Фүдань их сургууль, Үханий халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах төв, Америкийн Харвардын их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль зэрэг олон судалгааны багуудаас бүрдсэн юм. Судалгааны өгүүлэлд шинээр гарч буй халдварт өвчний хувьд үр дүнтэй эм эмчилгээг хэдхэн сарын дотор олж авах нь бодит хэрэг биш юм. Одоогийн хязгаартай эм эмнэлгийн нөхцөл тохиолдлыг эмчлэх боломжгүй байна. Иймээс эм эмнэлгийн бус арга барил нь олон нийтийн эрүүл мэндийн халдварын эсрэг чухал бүрэлдэхүүн болно. Хятадын эм эмнэлгийн бус арга барил нь хот хоорондоо зорчихыг хязгаарлах, эрт оношилж, тусгаарлах, хүмүүс хооронд зай барих, нийгмийн цуглаан багасгах хэмээх гурван хэсгээс бүрдсэн байна.
Энэхүү арга барилд харуулснаар хэрэв Хятад улсын хэрэгжүүлсэн эм эмнэлгийн бус арга хэмжээ нь бодит цаг хугацаанаас долоо хоног орой байсан бол халдварын тохиолдол одоогоос 3 дахин нэмэгдэж, гурван долоо хоногийн дараа хэрэгжүүлсэн бол халдварын тохиолдол одоогоос 18 дахин нэмэгдэж болзошгүй байгаа юм.
Судалгааны үр дүнгээс харахад эм эмнэлгийн бус зохицуулалтын энэхүү арга хэмжээ нь Хятадад шинэ коронавирусийн халдварын тархалтыг ихээхэн хяналтдаа авч чадсан байна. Бүр эрт хэрэгжүүлэх нь халдвар түргэн дэлгэрэх, газарзүйн хамрах цар хүрээг эрс багасгажээ. Хятадын эрч хүчтэй, олон төрлийн тогтоон барих арга хэмжээ халдвар ихээр дэлгэрэхээс зайлсхийж, коронавирусний дэлхийн хэмжээнд тархах хурдыг бууруулж чадсан юм. Хятад улс дэлхийн бусад бүс нутагт коронавирусний халдвар тархахыг таслан зогсоох, түүний нөлөөг бууруулах талаар цаг хугацаа, бэлтгэл хийх боломж хангасан байна.
Халдварын судалгааны үр дүнг нийтлэв
2020-05-08 16:17
Халдварын судалгааны үр дүнг нийтлэв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
