solongonews
Арлын шараа магтан дуулах ид цаг үе
2021-06-09 16:05
Арлын шараа магтан дуулах ид цаг үе

Наньюе эртний шуудангийн замын Соёл урлагийн бүтээлийн хоёр дахь удаагийн уралдаан Ляньжөүгийн Фэн Янгү тосгонд болсон юм. Зураг дээр “Гурван дивиз” - сайн дурын үйлчилгээний ажилчин тосгоны хүүхдүүдтэй хамт байгааг харуулж байна.

Чулуун гүүр, нарийн голын хөвөө нь бага насыг дурсамжийг хөглөнө. “Хоёр сарын хоёр нь хөө, хаврын арлын шараа дуулна хөө” гээд эмээ маань хэдэн жилийн турш ганц дуугаа дуулж байдаг.

“Арлын шарын дуулал” бүрэг бараг дуурсаж, тачигнан дуугарах “машин үхэр” ажилдаа яарна. “Арлын шарын дуулал” бол Гуандүнгийн Чинюань дах Ляньжөүгийн эртний ардын дуу бүжиг юм. Энэ дуунд хаврыг угтан, ажлын үхрийг магтаж, хөдөө аж ахуйн хураалт сайн болохыг бэлгэдэж байдаг. Одоо цагт хөдөө аж ахуйг шинжлэх ухаан механикжуулснаар “машин үхэр”-нь арлын шарыг орлох болсон юм. Уламжлалт ардын дуу бүжгээр хөдөө аж ахуйн ургац хураалт сайн байхыг залбиран даатгаж байсан нь одоо олон хэлбэрийн соёлын уусалцал хөгжлийн шинэ хэв загвар болж хувирсан нь эртний зам дагуух тосгоны оршин суугчдад нэн олон ашиг олох боломж нээж өгсөн байна.

Зам дагуух тосгодод зориулж бүтээлч дизайн гаргав

  Гуандүнгийн Чинюань дахь Лянжөүгийн эртний шуудангийн зам нь Гуанши ба Хүнань мужтай хөрш байдаг. Эрт дээр үеэс гурван мужийн хил дагуух худалдааны чухал орон болсоор ирсэн түүхтэй. Одоо байгаа Гандүнгийн хилийн дотоодын эртний шуудангийн зам дагуух өртөөг Чинь улсын үеэс эхлэн засаж, Мин улсын үе болоход 80 өртөө, 900 дэлгүүрийг барьж дуусгасан байдаг. “30 миль газарт нэг өртөө, 10 миль газарт нэг дэлгүүр”-тэй болгож, Хятадын төв нутгийг холбох ба үндэстний шилжилт хөдөлгөөнийг холбосон Чинь Хань улсын эртний зам, далайн худалдаа, Хятадын гадаад соёлыг тусгаж, Бэйжян мөрөн, Жүжян мөрний эхийн эртний зам зэрэг 11 зурвас зам нь соёлын олон хэлбэрийн шинж чанарыг харуулсан байна. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд орчин үеийн тээвэр, төмөр зам, хурдны зам засагдаж Наньюе эртний шуудангийн замууд нь гадаад орчин ба орчин үеийн аж үйлдвэрийн хурдтай хөгжлөөс урт хугацаагаар аяарлаж хөгжил удаан болсноор эртний замын өөрийн өвөрмөц онцлог, байгалийн баялаг, соёлын нөөц нь харьцангуй бүрэн хэмжээгээр хадгалагдаж байв.

  Эртний зам дагуух соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах зорилгоор 2017 онд Гуандүн мужийн Боловсролын танхим, Соёлын танхим, Спортын товчоо, Аялал жуулчлалын товчоо ба Орон Сууц, Хот Хөдөөгийн Хөгжлийн танхимаас Нань Юе эртний шуудангийн замын Соёл урлагийн бүтээлийн хоёр дахь удаагийн уралдааныг зохион байгуулав. Энэ удаагийн уралдааны зохион байгуулагч тал нь мэргэжлийн дизайны агентлаг биш, харин засгийн газар болох нь бусад уралдаанаас ялгаатай байдаг. Уралдааныг зам дагуух өртөөнд байрлуулж, оролцогчид тухайн газарт нь судалгаа шинжилгээ хийх, тэр тосгоны зөвлөлийн зохион байгуулагч ба оршин суугчидтай харилцах, орон нутгийн хөдөөгийн сэргээн босголтын бодит асуудлуудыг шийдвэрлэх асуудлаас сэдэв авч бүтээлийнхээ хэлбэрийг өөрөө тогтоодог. Энэхүү уралдаан нь олон удаа зохион байгуулагдсаны дараа мужийн дотоод, гадаадын арав гаруй их дээд сургуулийн багш, оюутнуудын сонирхлыг татаж уралдаанд идэвхтэй оролцсон байна. Уралдаанд оролцогчид тухайн газрыг судалснаар Наньюе эртний шуудангийн зам дагуух газрын хүмүүнлэг, түүхэн үнэт зүйлийг эзэмшиж, судалгааны байдлаа өөрийн бүтээлдээ оруулж, түүхэн соёл ба өвөрмөц сэтгэмжийг уялдуулсан бүтээл гарсан байна. Бүтээлд нь тосгоны хажууд байрлах автобусны зогсоол, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сав баглаа боодол, байр орон сууцны шинэчлэл, хүүхдүүдийн гэрэл зургийн цомог зэрэг ч хамрагдаж, тухайн газар орны үйлдвэрлэл амьдралд соёл бүтээлийн төсвийг нэмэрлэн, эртний тосгодын ардын зан заншил, бодит байдлыг харуулсан байна.

2014 оны 09-р сараас эхлэн Гуандүн муж архитектор, төлөвлөлт, инженерээс бүрдсэн хөдөө орон нутагт "Гурван дивиз"-ийн сайн дурын үйлчилгээний үйл ажиллагааг санаачлан эхлүүлж, олон хэлбэрээр эртний замыг хамгаалах ажилд оролцуулав. Сүүлийн жилүүдэд "Гурван дивиз"-ийн сайн дурын үйлчлэгчид ажилчин ба зохиолч болсны хувьд багийнхантайгаа эртний замын соёл, бүтээлчийн уралдаанд оролцсон байна.

   Чяньган тосгон бол 800 гаруй жилийн түүхтэй эртний тосгон. Тосгоныг байгуулсан өвөг дээдэс нь Өмнөд Сүн гүрний алдарт сайд Лү Шюфүгийн ач хүү юм. Энэ тосгон Сүн, Юань, Мин, Чин, Иргэн Улсыг дамжин эртний хэв маягаа хадгалсаар ирсэн юм. Бид VR виртуал бодит байдлын технологиор дроныг ашиглан эртний тосгоны анхны дүр төрх бүхий зураг авч панорамик видео хийсэн. 126 зургаар Чин гүрний үеийн Гуанжөүгийн Жүжян мөрний дагуу 20 миль газрын үзэмжийг гурван хэмжээст зураг болгон бүтээн, эртний тосгонуудыг ухаалаг утасны терминал дээр хуваалцаж чадах болгосон ажлыг хийв. Үүнд бид интернэт сүлжээ ашиглан орон зай хил хязгаарыг давж, эртний тосгоны соёл түүхэн чанарыг хүмүүст маш сайн таниулахыг зорьсон байна.

  Улаан толгойт завь бол эртний шуудангийн замын усан замын кантон хөлөг онгоцны хэв маяг юм. Онгоцыг улаан тосон будгаар будаж, онгоцны нум сүүл нь босоо, хамар нь өргөн, нумын хоёр талд хар цагаан нүд зурсан байдаг. Чин гүрний Чаожөү засгийн газар (одоогийн Чаошань муж) далайн худалдаа эрхэлж байснаараа алдаршиж, Чин гүрний эртний уран зураг, эртний усан онгоцны загваруудын тэмдэглэл нь хадгалагдаж байдаг. 1970-аад онд Чин гүрний улаан толгойтой хоёр завь Чаожөү дахь Жанлинь боомтын эртний үлдэгдлийн газраас олдсон байна. Бид гар хийцийн гурван хэмжээст аргаар онгоцны их биеийн бүтэц, чимэглэлийг сэргээв. Бас гар хийцийн цаасан хэвийг зүсэх, угсрах аргаар улаан толгойтой хөлөг онгоцны попап картыг бүтээж, хүүхдүүдэд улаан толгойт завины соёлыг ойлгуулахад заах хэрэгсэл болгов.

 Гуансай геральдик шаазан бол Далай дээрх торгон замын соёлын чухал өвийн нэг. Дорно ба Өрнийн соёлын солилцооны түүхэн нотолгоо юм. Бид “Өгүүллийн шаазангийн гурван өнгөт зургийн дэвтэр” ( Өгүүллийн шаазан гэдэг нь өгүүллээ шаазан дээр бичсэн )-ийг бүтээж, гурван үндсэн өнгөний нүдний шилний шинжлэх ухааны зарчмыг ашиглан хүүхдүүдэд өгүүллийн шаазангийн чимэглэл зураг, бичвэрийг олж харах боломж олгосон байна.

 Наньюе эртний шуудангийн замын соёл бүтээлийн уралдаанд оролцсон оюутнууд хөдөө орон нутгийн хуучин замаар аялж, өнгөрсний гялбаа ба одоогийн нөхцөл байдлыг олж харан, нийгмийн хариуцлагыг улам сайн мэдэрч танив. Тэд өөрсдийн үнэ цэнийг соёл, бүтээлээр дамжуулан ухамсарлаж, нийгэмд хувь нэмэр оруулан, эргэн тойрныхоо хүмүүс ба нэг ангийнхан, найз нөхөддөө нөлөөлдөг. Соёл урлагийн бүтээлийн уралдааны шагналт бүтээлийг орлогч засаг дарга гардуулсан юм.  Уралдааны бүтээлийг Гуанжөү хотын төв хэсэгт байрлах тосгонууд ба эртний замуудын хэрэглээний газарт хүргэв. Улмаар тосгоны оршин суугчид өөрсдийн үндэстний суурин газрынхаа дүр төрх, шинэ мэдлэг, урлаг технологийг мэдэрч, хүүхдүүдийн харааг баяжуулж, тэдэнд нийгмийн халуун дулааныг мэдрүүлсэн байна.

 Соёл, спортын үйл ажиллагаа тосгоны оршин суугчдын эрч хүчийг идэвхжүүлдэг

 Алсын зайны уралдаан нь Наньюе эртний шуудангийн замын үзэсгэлэнгийн бас нэгэн төрөл юм. Энэ бол Европоос гаралтай, биеийн тамир, оюун ухааныг хослуулсан хээр гадаа явагддаг уралдаан. Тамирчид луужин ашиглан хамгийн бага цаг зарцуулж газрын зураг дээр үзүүлсэн тогтсон цэгүүдэд хүрсэн нь ялагч болдог.

Наньюе эртний шуудангийн замын алсын зайны уралдааныг тус газрын онцлогт нь тохируулан зохион байгуулдаг. Уг нь хээр гадна зохиогддог байв. Харин өдгөө эртний тосгонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эртний шуудангийн зам дагуу байрлах тосгодын гудамж, замын байдлаар уралдааны шугамыг зурж тогтоодог. Тосгодод уралдааны дэд станцууд болон жилийн эцсийн шигшээ уралдааныг зохион байгуулах нь тархай бутархай байрлаж байгаа эртний тосгодыг нягт холбож чадсан байдаг.

 Энэ уралдаан 2016 онд анх удаа зохион байгуулагдсанаас хойш тосгоны иргэд уралдаантай танилцах туршилтын анги байгуулж, тус арга хэмжээг зохион байгуулах зөвлөлөөс тосгоны иргэдэд газрын зураг харах, тоглоомын дүрмийг сурах, луужин ашиглах сургалт хийж, тэдэнд орчин үеийн спортын зугаа цэнгэлийг мэдрүүлсэн байна. Тосгоны иргэд анх удаа зурсан зурагнаас өөрийн нутгийн зам, байшингаа харсан бөгөөд үе дамжин суурьшиж ирсэн тосгоныхоо тухай шинэ ойлголттой болжээ. Зөвхөн хөдөө тосгоныхон төдийгүй, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг соёл урлаг, бүтээлийн уралдаан ба Алсын зайны уралдаан нь Наньюе хотын эртний шуудангийн зам дагуух тосгодын хооронд уялдаатай болгож, эртний тосгодод алдар нэр, эрч хүч өгчээ. Өдөр тутамд эзгүйрч байгаа эртний тосгонууд хоромхон зуурт хүнээр дүүрч, оролцогч болон үзэгчдэд Линнань тосгоны түүх, соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлж, тосгоны иргэд нутгийнхаа соёлын тухай дахин ойлголттой боллоо.

Баялаг агуулгатай арга хэмжээг тосгон бүрт зохион байгуулснаар эртний байшин, эртний эгнээ, эртний худаг, эртний тосгон, эртний боомт зэрэг олон соёл иргэншлийн нөөцийг шинээр нээж, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, спортын байгууллагууд, нэрт хүмүүсийн анхааралд хүрсэн байна. Гаднах ертөнцийн анхаарал нь тосгоны иргэдэд өөрийнхөө оршин суугаа эртний тосгоных нь үнэ цэнийг мэдрүүлж, эрч хүчийг нь идэвхжүүлсэн юм. Нутагтаа буцаж ирсэн хэсэг тосгоны иргэд гэрийн цадигаа дахин гаргаж, овог төрлийнхөө соёлыг цэгцлэн тосгондоо хувийн байгууллагуудтай хамт музей нээв.

 Зарим тосгоны иргэд хотод амьдарч байгаа сүлжээний худалдаа эрхэлдэг хүмүүсийн хүүхэдтэй хамтран шуудангийн замын хажууд дэлгүүр, гэр буудал зэргийг нээж орлого үүдэж байв. Нийгмийн дизайны боломж нь зөвхөн шинэ бүтээгдэхүүний загвар гаргахаас гадна, бас томоохон асуудлыг шийдвэрлэх, соёлыг идэвхжүүлэхэд оршино. Наньюе дахь эртний шуудангийн замаар явуулсан соёл, спортын интеграцийн практик бол тосгоны иргэдийн сайн сайхны төлөөх төсөл юм.

 Дэд бүтцийг сайжруулснаар Гуанжөү хотоос Гуандун мужийн хамгийн алслагдсан тосгонд хүрэхэд ердөө дөрвөн цаг л аялдаг болов. Шуудангийн зам дагуу байрлах эртний тосгонууд эргэн тойрны хошуу, хотуудтай харилцаа байгуулж, эргэн тойрны хүмүүст мартагдсан соёл түүхээ ойлгоход тухтай байдлаар хангаж өгсөн байна. Гуандүнгийн өмнөд хэсгийн эртний шуудангийн зам дагуу тосгодын зохион байгуулсан соёл, спортын үйл ажиллагаа нь тосгоны иргэдэд өөрсдийн соёл, байгалийн баялгийн үнэ цэнийг олж харуулсан бөгөөд эко тогтвортой хөгжил нь тосгонд шинэ байдал, шинэ дүр төрхийг бүрдүүлсэн юм.

Зохиогч: ЖАН И
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл