Монгол үндэсний сур харвааг хичээлийн төрөлд оруулав
2019-06-14 11:34
2016 оноос эхлэн Хөххотын Тогтох шяний үндэстний дунд сургууль монгол үндэсний сур харвааг хичээлийн төрөлд оруулсан байна.

Тус хичээлийн бэлтгэл сургуулилтийг эрчимжүүлж тусгай мэргэжлийн багш урьж, сур харваатай холбоотой мэдлэг, ур чадварыг сурагчдад олгож байгаа аж. Энэ нь монгол үндэсний уламжлал соёлыг сурагчдад ойлгуулахын зэрэгцээ тэдний биеийн хөгжилд сайнаар нөлөөлөх болсон байна.



Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
