ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаа Хэргийн сайд Ван И Унгарын Гадаад хэргийн сайд Шижартотой видео уулзалт хийж, хоёр орны засгийн газар хоорондын "Бүс ба зам" хамтын ажиллагааны хороо байгуулах тухай хэлэлцээрт хамтран гарын үсэг зурав.
Ван И хэлэхдээ "Хятад, Унгарын харилцаа тогтвортой, эрүүл хөгжих нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж, Хятад, Европын холбооны харилцаа тогтвортой, урт хугацаанд хөгжихөд тустай юм. Европын холбоо болон түүний гишүүн орнууд Хятадын хөгжлийг Унгар шиг бодитой, найрсаг байдлаар харж, Хятад, Европын холбооны найрсаг хамтын ажиллагааны гол сэдвийг хэвээр хадгална гэдэгт найдаж байна".
Шижарто "ХКН-ын ХХ их хурал амжилттай болсонд баяр хүргэж, Хятад улс бол Европыг эсэргүүцэгч гэхээсээ илүүтэй түнш юм. Унгар, Хятад улстай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна".
