Өвөр Монголын номын сангийн Хүүхдийн ордноос зуны амралтын хугацаанд бяцхан уншигчдад зориулсан цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь нийт долоон төсөлтэй бол энэ хүрээнд энэ сарын 28-нд Хүүхдийн ордны шинийг эрэлхийлэх танхимд “Maker” сэдэвт арга хэмжээ болох юм. “Бяцхан ном уншигч” хэмээх арга хэмжээ нь 27-ны өдөр болон 30-нд аудио төвд зохиогдоно.
“Динозаврын цаг эринд буцъя” танин мэдэхүйн арга хэмжээ 28-ны өдрийн 10:00 цаг ба 16:00 цагт, ирэх сарын 04-ний өдрийн 10:00 цаг ба 16:00 цагт “Бяцхан дуучин” танхимд болно. “Сэтгэлийн өртөө” арга хэмжээ нь ирэх сарын 11-ний өдрийн 15:00 цагт уг номын сангийн нэгдүгээр давхрын аудио-дүрслэлийн өрөөнд болох аж. “Номын хуур” ажиллагаа ирэх сарын 11-ний өдрийн 15:00 цагт “Бяцхан бүжигчин” танхимд болж, 7D киног амралтын өдрүүдэд 16:00-17:00 цагийн хооронд үзүүлэх юм.
