solongonews
Хармөрөн мужийн Дүнфанхүн өртөөний засварын ажил дууслаа
2022-08-01 11:44
Хармөрөн мужийн Дүнфанхүн өртөөний засварын ажил дууслаа.

Хармөрөн мужийн Хүлинь хотын Дүнфанхүн өртөөний засварын ажил 07-р сарын 31-ний өдөр дууслаа. Дүнфанхүн өртөө нь 1958 онд баригдсан Ми (Мишань) Дүн (Дүнфанхүн) чиглэлийн төмөр замын эцсийн цэг юм. 60 гаруй жилийн турш Дүнфанхүн өртөө нь үр тариа, мод, амьжиргааны материал тээвэрлэх чухал үүргийг гүйцэтгэсэн. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад анхны Дүнфанхүн өртөө нь орон нутгийн тээврийн хэрэгцээг хангахад хүндрэлтэй байсан тул 2021 оны 08-р сарын 01-нээс засварын ажил эхэлсэн юм.

Шинээр баригдсан Дүнфанхүн өртөө нь дээр доор гурван давхар бөгөөд 1800 орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга байгууламжтай. Шинэ өртөөний барилга нь орох, гарах тохиргооны хувьд шинэ загварыг нэвтрүүлсэн бөгөөд төмөр замын "нийтийн тээвэр"-ийг үр ашигтай ажиллуулахад илүү тохиромжтой болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл