solongonews
БНХАУ ба АНУ цаг уурын өөрчлөлтийн тухай хамтарсан тунхаг гаргав
2021-04-19 21:26
Хятадын цаг уурын өөрчлөлтийн хэрэг явдлын тусгай элч Ше Жэнь хуа Америкийн ерөнхийлөгчийн газрын цаг уурын өөрчлөлтийн асуудлын тал дээр тусгай элч Керритай уулзаж, Шанхай хотноо ярилцлагаа хийсэн байна.

    Хоёр тал цаг уурын өөрчлөлтийн тал дээр хамтын ажиллагаа, дээд давхаргатны цаг уурын салбар дахь дээд хэмжээний уулзалт, Нэгдсэн үндэстний байгууллагын цаг уурын конвенцид оролцогч талын 26 дугаар бага хурал зэрэг сэдвээр ил тод, гүнзгий, бүтээлч харилцаа холбооны чанартай санал солилцож, амжилтад хүрсэн байна. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн тал дээр хамтарсан тунхаг нийтэлсэн нь Хятад, Америк хоёр орны цаг уурын өөрчлөлтийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг дахин эхлүүлсэн явдал юм.

    Цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтний оршин тогтнолд хүнд хэцүү сорилтыг тулгаж байгаа юм. Хятад, Америк хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бусад орон нутагтай хамтдаа хүчин чармайлт гаргаж, “НҮБ-гийн цаг уурын өөрчлөлтийн хүрээний конвенц” ба “Парисын хэлэлцээр”-ийн зарчим ба шийдэл бодлогыг бүх талаар найдваржуулж, дэлхийн цаг уурын засаглалд хувь нэмэр оруулахыг дэмжинэ гэж хоёр тал санал нэгдсэн байна. Хятад, Америк хоёр орон яриа хэлэлцээрийг цаашид баримталж, төрийн бодлогыг чангатгах, экологи ба бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийг дэмжих, эрчим хүч, бага нүүрстөрөгчийн хөгжил зэрэг салбарт харилцаа холбоог улам их эрчимжүүлэх ба хамтын ажиллагааг дэмжих болно.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл