solongonews
Бээжин-Токиогийн 15-р форум Бээжин хотноо нээгдэв
2019-10-29 10:52
Бээжин-Токиогийн 15-р форум Бээжин хотноо нээгдэв.

2019 оны 10 дугаар сарын 26-нд Бээжин хотноо Бээжин-Токиогийн 15-р форум нээгдлээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь, Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда нар нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

Ван И: Бээжин-Токиогийн форум байгуулагдсан 15 жилийн ой энэ онд болж байна. 15 жилийн турш Хятад, Японы олон салбарын мэргэжилтэн тус форумаар хуран цугларч чин үнэнчээр санал бодлоо солилцон, Хятад, Японы харилцааны хөгжилд маш чухал хүчин зүтгэл гаргаж ирлээ. Тус форумын гол сэдэв цаг үеийн шаардлагад нийцсэн, чухал ач холбогдолтой юм гэжээ.

Шюй Линь: Хятад, Япон хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн суурийг тууштай баримталж, хоёр орны хүмүүнлэгийн салбарын харилцааг бэхжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны орон зайг өргөтгөж, дорно дахины оюун ухааныг харамгүй нэмэрлэж, Хятад, Японы харилцааны хөгжилд үнэн зөв санаачилга гаргаж, ирэх оны Хятад, Японы удирдагчдын дээд давхаргын харилцаа холбоонд олон нийтийн суурийг тавих ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл