solongonews
Хятад улс 17 сая 929.7 мянган багштай
2021-09-09 10:14
Хятад улс 17 сая 929.7 мянган багштай.

Хятадын Боловсролын Яам 09-р сарын 08-нд танилцуулснаар Хятад улсын багшийн эгнээний нөөцийн хуваарилалт тасралтгүй сайжирсаар байна.

Бүх Хятадын багш ажилтны цар хүрээ тасралтгүй өргөжиж, сүүлийн үеийн статистик бүртгэлээр багш нарын нийт тоо 17 сая 929.7 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 609.4 мянгаар буюу 3.52 хувиар нэмэгджээ. Эдгээрийн дотор онц зэргийн багш нарын тоо 6.11 хувиар, цэцэрлэгийн багш нарын тоо 5.44 хувиар, их дээд сургуулиудын багш нарын тоо 5.34 хувиар тус тус нэмэгдсэн нь боловсролын өөрчлөлт хөгжлийн хүчтэй хөшүүрэг болж байна.

Энэ он гарснаас хойш давхардсан тоогоор нийт 1 сая 910 мянган хүн шалгалт баталгаажуулалтад тэнцэж, багшийн мэргэжлийн гэрчилгээ авсан нь өнгөрсөн бүтэн жилээс 28.7 хувиар өссөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл