Хятадын ГХЯ-ны хэвлэлийн ээлжит бага хурал 01-р сарын 14-нд болсон юм. Хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчдийн асуултад хариулав.
Буруу үг, үйлдлийнхээ төлөө харамсах болно
АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Краф болон Тайвань бүсийн удирдагч Цай Инвэнь нар видеогоор холбогдсонтой холбогдуулан Жао Лижянь:
- Хятадын тал цаашид үргэлжлүүлэн шаардлага бүхий бүх арга хэмжээ авч, өөрсдийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Америкийн зарим улс төрч буруу үг, үйлдлийнхээ хариуг үүрэх болно гэж хэллээ.
Эх сурвалжаас үзвэл Краф Тайвань бүс дэх айлчлалаа цуцалсны дараа 01-р сарын 14-нд Цай Инвэньтэй видеогоор холбогдов. Тэрээр хувийн хуудсаараа, Тайвань НҮБ, ДЭМБ зэрэг индрээр дамжуулан халдвартай амжилттай тэмцсэн амжилтаа хуваалцаж чадахгүй байна гэж мэдэгдлээ. Үүнд чиглүүлэн Жао Ли Жинь:
- Америк, Тайваний ямар ч хэлбэрийн албаны харилцааг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд Крафийн дээр дурдсан үг үйлдэл нь Хятадын дотоод засаглалд гар дүрж, "Нэг Хятад"-ын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэл, Тайваний асуудлаарх Америкийн улс төрийн амлалтыг ноцтой зөрчиж байна. Хятадын тал үүнд эрс эсэргүүцлээ илэрхийлж байна гэж хэлсэн байна.
Ван И сайдын Индонези дахь айлчлалын үр дүнг танилцуулав
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 14-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Индонезид хийсэн айлчлалын үр дүнг танилцууллаа. Айлчлалын үеэр Хятад, Индонез улс хамтран цар тахлын эсрэг тэмцэх, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Зүүн Ази дахь бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах, Хятадын Өмнөд тэнгис дэх энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, олон талт үзлийг хамтдаа хамгаалах гэсэн таван талаар нийтлэг ойлголтод хүрэв гэж мэдэгдсэн байна.
Жао Лижянь:
- Хятад, Индонез нь хөгжиж буй том улс, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцууд бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа нь стратегийн чухал ач холбогдолтой. Хятадын тал Индонезийн талтай хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, халдварын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чигийг баримтлан, хоёр орны харилцааг цаашид улам өргөн цар хүрээнд хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Хятад, Индонезийн вакцины хамтын ажиллагаа урагштай байна
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 01-р сарын 14-нд хэвлэлийн ээлжит бага хуралд:
- Хятад, Индонез нь харилцан чухал стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Хоёр талын вакцины хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч, хоёр орны улс төрийн маш өндөр харилцан итгэлцлийг харуулж, мөн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ агуулгыг бий болголоо гэж илэрхийллээ.
01-р сарын 13-ны үдээс өмнө Индонезийн хэвлэлээр Жоко Видодо ерөнхийлөгчийн Хятадын Кэшин компаний үйлдвэрлэлийн Ковид-19 халдварын эсрэг вакцин тариулсан бүх явцыг дамжуулсан байна. Ван И сайдыг хүлээн авч уулзах үеэр Жоко Видодо Хятад улсын тусалсан вакцинд талархаж буйгаа илэрхийлж, хоёр орон халдварт тахлын үеэр эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрснийг онцлов. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь:
- Хятадын тал цаашид үргэлжлүүлэн Индонезийн талтай хамтран халдварын эсрэг вакцины судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтын хамтын ажиллагаа өрнүүлж, Индонезод бүс нутгийн вакцин үйлдвэрлэлийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэн, анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны цогцыг байгуулахад бэлэн байна гэж хэллээ.
Цаг орон зай улс орноо хайрлах итгэлийг хорьж чадахгүй
Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-аас дэлхийн улс орнуудад суугаа ЭСЯ, консулын газар гадаад дахь Хятадын оюутан, аж ахуйн нэгжүүдийн ажилтан болон цагаач иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх цагаан сарын тусламжийн эд бараа тараах тухайгаа мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь:
- Цаг орон зай ахан дүүсийн сэтгэлийг хуваахгүй, улс орноо хайрлах хайрыг хашиж хорьж чадахгүй. Цагаан сар бол Хятадын хамгийн нандин уламжлалт баяр юм. Энэ онд халдварын улмаас гадаадад амьдарч буй ахан дүүс маань "зайлшгүй шаардлагагүй бол аялахгүй байх" уриалгын дагуу амьдарч буй улс орондоо цагаан сараа гаргахаар болж байна. Хятадын Засгийн газар гадаадад дахь өргөн олон иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж, тэднийгээ улс орондоо амьдарч буй иргэдийнхээ адил цагаан сарын уур амьсгалтай байлгахын тулд гадаадын улс орнуудад суугаа ЭСЯ, консулын газар бодит байдалдаа үндэслэн, цагаан сараас өмнө оюутан зэрэг бүлэг хүмүүст цагаан сарын бэлгээ гардуулж, тал бүрийн нөөцөө ашиглан, тэдэнд тулгамдаж буй бодит бэрхшээлүүдийг шийдэж, тэднийхээ эрүүл мэнд, аюулгүй байдал болон эрх ашгийг хамгаалахад хүчин зүтгэж байна гэж хэллээ.
