solongonews
Америкийн лабораторид шалгалт хийхийг шаарджээ
2021-07-19 19:33
Америкийн лабораторид шалгалт хийхийг шаарджээ.

Эх сурвалжийн дагуу энэ оны зургаgдугаар сард Хятадын интернtт ашиглагчид ил захидал бичиж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Форт Детрикийн лабораторид шалгалт хийхийг уриалсан юм. Долkkдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сүлжээ ашиглагчид дахин ил захидал бичиж шаардлага тавьсан бөгөөд “Глобал Таймс” сониноор дамжуулан хамтарсан гарын үсэг бүхий санаачилга гаргаж, КОВИД-19-ийн үүсэл гарлыг хайх дараачийн шатны ажилд Форт Детрик болон АНУ-ын бусад вирусийн лабораторид шалгалт явуулахыг уриалжээ.

Үүнд холбогдуулж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд хэлэхдээ "Мөн өдрийн 15 цагийн байдлаар 750 мянган сүлжээ ашиглагч энэхүү хамтарсан гарын үсэгтэй санаачилгад нэгдэж, Америкийн Форт Детрикийн лабораторийг шалгахыг шаардсан байна. Түүнчлэн санаачилгад нэгдэх хүний тоо маш түргэн нэмэгдсээр байна. Өдгөө “Глобал Таймс” сониноос явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 90 гаруй хувь нь КОВИД-19-ийн үүсэл гарлыг тогтоох тухай шалгалт дараагийн алхамд Америкт явгадах ёстой хэмээн үзсэн байна. Америк Хятадын ард түмнийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсож, өөрийн лабораториудаа ДЭМБ-аар шалгуулах ёстой" гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл