solongonews
Дарга удирдлагыг сонгоход шударга байхыг шаардана
2016-12-28 10:53
Дарга удирдлагыг сонгоход шударга байхыг шаардана.

“Шинэ нөхцөл дэх намын дотоодын улс төрийн ажлын стандарт”-д “Дарга удирдлагыг сонгоход шударга байх, дарга удирдлагад эрх тэгшээр харьцаж, үнэлэх ёстой” гэж онцолсон байна.

Дарга удирдлагын ажилд зөв хүнийг сонгон томилоход хамгийн гол нь шударга байх зарчмыг баримтлах болно.

Энэ нь шударга бус байгаа тулгамдсан асуудлыг шийдэх арга юм. ХКН-ын XVIII хурлын үеэр дарга удирдлага буюу боловсон хүчний хандлага, хэлбэр бодит үр дагаварт өөрчлөлт гарсан төдийгүй боловсон хүчний бодлогыг сайжруулан, нийгмийн байдалд сайн эргэлт гарсан юм. Хэдийн сайжрах хандлага байсан ч зарим асуудлууд хэвээр байлаа. Жишээ нь, албан тушаалаа ашиглан хамаатан саднаа ажилд оруулах, хуйвалдах, хууль бусаар ажилд авах, авилга хээл хахууль, дарга удирдлага томилох албан ёсны ажилд хууль бусаар гар бие оролцох зэрэг болно.

Дарга удирдлагыг сонгон томилоход шударга байх ёстой. Намын ажлын эрэлт хэрэгцээнээс хамаарч дарга удирдлагыг сонгон томилох бол шударга байхын эхний зүйл. Боловсон хүчнийг сонгон ажиллуулах ёстой. Өндөр боловсролтой, соёлтой боловсон хүчнийг томилон ажиллуулах нь шударга байхын хоёрдугаар зарчим болно. Хууль дүрмийн дагуу ажил хэрэг хөөцөлдөх, улсын бодлогын дагуу ажил үүргээ явуулах нь шударга байхын сүүлчийн зарчим болно.

 

 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Өвөр монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл