solongonews
Хятад, Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнуудын уулзалт ярилцлага болов
2016-03-30 00:54
Хятад, Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнуудын уулзалт ярилцлага болов.

“Хятад, Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнуудын уулзалт ярилцлага” 3 дугаар сарын 29-ний үдээс хойш ӨМӨЗО-ны Соёлын тэнхимд болов. Монгол Улсын БСШУЯ-ны СБЗГ-ын дарга Г.Жанцансамбу тэргүүтэй Монгол Улсын соёл урлагийн байгууллагын ажилтнууд болон  ӨМӨЗО-ны Соёлын тэнхимийн дарга Жүө Ма Тяньже нар уг үйл ажиллагаанд оролцсон байна.

Соёл урлагийн ажилтнууд Хятад, Монгол хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны хүрээнд санал бодлоо хуваалцан, туршлага солилцож, хамтран ажиллаж байгаа одоогийн байдлаа тус тус танилцуулж, ирээдүйн үндэстний соёл урлагийн хамтын ажиллагааны талаар ажилтнаа харилцан томилж сургалт явуулж, хоёр орон харилцан хамтарч шинэ бүтээл гаргах, талууд харилцан тоглолтын баг томилж тоглолт зохион байгуулах зэрэг маш олон талыг хамарсан хамтын ажиллагааны боломжийг ярилцсан байна.

Монгол Улсын БСШУЯ-ны СБЗГ-ын дарга Г.Жанцансамбуу: - Энэ удаа Өвөр Монголд айлчилж маш олон зүйлтэй танилцаж, сурч мэдэж авсандаа тун өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ удаагийн суралцсан туршлагаа Монголдоо очсон хойноо нарийн судалж хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл