solongonews
Аялал жуулчлалын шилдэг төслийг бий болгоно
2014-12-30 10:11

Дундад, Орос, Монгол гурван хөрш орнуудын найрсаг харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэхийг дагалдан 2014 оноос гурван улс аялал жуулчлалын хамтын ажиллагааны шилдэг төслүүдийг хамтдаа бий болгожээ.

Өвөр Монголын “Талын од” аялал жуулчлалын вагон нь 2014 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зорчсон. 2015 онд эртний цайны зам дагуух бүс нутгаар аялахаар төлөвлөж байгаа бөгөөд Хөххотоос аялалаа эхлүүлэн, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин ОХУ-ын Эрхүү хот хүрнэ. Энэхүү аялалын маршрут нь Дундад, Орос, Монгол гурван улсыг холбоно.

Дундад, Оросын хоорондох хамгийн том эх газрын боомт болох Манжуур нь ОХУ болон Монгол Улсын жуулчдын хамгийн танил, ая тухтай хотуудын нэг болно. 2014 онд Манжуур хот нь Манжуураас Хайнань руу шууд нислэг үйлдэх болсноор Орос, Монгол хоёр орны жуулчид хэдхэн хоногийн хугацаанд хөрш орон болох Дундадын өмнө, умард нутагтай танилцах боломжтой болжээ.

Өвөр Монголын аялал жуулчлалын алдартай орон болох Рашаан хотоос Монгол Улсын Дорнот аймаг, Цойбалсан хот болон Хэнтий аймгийн чиглэл дэх хил дамнасан аялал жуулчлалын 3 маршрут нь ч 2014 онд улсын аялал жуулчлалын газрын зөвшөөрлийг авсан байна.

(Синьхуа агентлаг)

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл