Хятад улсын номын 26 дахь үзэсгэлэнгийн нэг хэсэг болох “Уншигчийн чуулган-9” арга хэмжээ 28-ны өдөр Өвөр Монголын Бугат хотын Жүжгийн хүрээлэнд зохион байгуулагдаж, Уран зохиолч Юй Чююй, Цао Вэньшюань, Цай Жыжүн, Янь Жүннян нар хүрэлцэн ирж, зохиол бүтээл, ном унших талаар санал зөвлөгөө өгч, өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Уншигчийн чуулган”-ыг Хятадын Хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн үндэсний ерөнхий газар, ӨМӨЗО-ны Засгийн газар, Хятад улсын Хэвлэлийн группээс зохион байгуулж, Хятадын Хэвлэл мэдээллийн хөрөнгө оруулах ХХК, ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн товчоо, Бугат хотын Соёл Хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн товчооноос хамтран зохион байгуулсан байна.
“Уншигчийн чуулган”-ыг Хятадын Хэвлэлийн группээс 2008 оноос эхлэн зохион байгуулсан том хэмжээний үйл ажиллагаа болно. Өнөөдрийг болтол уг үйл ажиллагаа нь 8 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд жил бүрийн уншигчийн чуулганд олон олон зохиолч, алдартай хүмүүс, номын хорхойтнууд болон энэ салбарын хүмүүс хуран цугларч ном унших тухай хамтран ярилцдаг байна.

Энэ удаагийн уншигчийн чуулганд Хятад улсын нэртэй соёл судлаач, зохиолч Юй Чююй, алдарт түүхийн ухааны эрдэмтэн Янь Чүннянь, алдарт шог зураач Цай Жыжүн, хүүхдийн уран зохиолч Цао Вэньшюань, Бугат хотын зохиолч Дуань Лишинь нар утга зохиол, эртний сонгодог соёл, хүүхэд ном унших зэрэг сэдвийн эргэн тойронд өөр өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, туршлага солилцсон байна.

“Уншигчийн гэр бүл” нэрэмжит ном бэлэглэх үйл ажиллагааны үеэр Хятад улсын Хэвлэлийн группээс Бугат хотын Багшийн коллеж, Бугат хотын Болд төмрийн 4 дүгээр дунд сургууль, 66439 арми, Ү Хай хотын Юе Юй номын сан, Гүяньгийн 1 дүгээр дунд сургууль зэрэг байгууллага нэгжид тус бүр 1.1 сая юанийн өртөг бүхий шилдэг ном бэлэглэсэн байна.

