
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ши Жиньпиний тусгай элч, ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Холбоо Барих Яамны дарга Сүн Тао 11 дүгээр сарын 17 – 20-ны өдрүүдэд БНАСУ-д айлчилсан байна. Айлчлалын үеэр тэрээр БНАСУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Мөн Сүн Тао ХКН-ын ⅩⅨ хурлын гол зорилго зорилт болон түүхэн чанартай ач холбогдлын тухай уламжилсан байна. БНАСУ-ын талынхан ХКН-ын ⅩⅨ хурал амжилттай хуралдсанд баяр хүргэхийн хамт Хятадын ард түмэн Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв Хорооны удирдлага дор Хятадын онцлогтой орчин үеийн социалист хүчирхэг улсыг байгуулан, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэх явцад том ололт амжилт байгуулахыг хүссэн байна.
