solongonews
Цагаанзаан алтан бүсийн эзэн боллоо
2017-11-24 18:24
Цагаанзаан алтан бүсийн эзэн боллоо.

“Ордос эрч” олон улсын монгол бөхийн алтан бүсийн 4 дэх наадам 11 дүгээр сарын 18-ны өдөр Өвөр Монголын Ордос хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд Хятад, Монгол, Орос, Америк, Франц, Канад зэрэг 11 улсын шилдгийн шилдэг 256 бөх зодоглож, Монгол Улсын улсын арслан Бүрэнтөгөс, улсын арслан Пүрэвдагва, улсын арслан Батсуурь тэргүүтэй 21 бөх зодоглож алтан бүсийн эзэн болохоор хүч ухаанаа сорьсон юм.

Хурц ширүүн барилдааны дүнд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан 8 даван түрүүлж, Улаанхад хотын Баарин баруун хошууны Гэгээрэх үзүүрлэн, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Цэцэнбилэг, Өлзийбаатар шөвгийн дөрөвт тунаж үлдсэн байна.

Монгол Улсын улсын арслан Санжаадамба, улсын арслан Бүрэнтөгөс, улсын арслан Пүрэвдагва нар эхний гурван удаагийн “Алтан бүс”-ийн эзнээр тодорсон бол энэ удаагийн наадамд Шилийнгол аймгийн далай авраг Цагаанзаан 4 дэх алтан бүсийн эзэн болсон бөгөөд “Алтан бүс”-ийн эзэн болсон Өвөр Монголын анхны бөх боллоо.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл