solongonews
Гүө Вэньшяо ингэ сааж орлогоо нэмэгдүүлсэн нь
2020-08-05 21:01
Гүө Вэньшяо ингэ сааж орлогоо нэмэгдүүлсэн нь

   Гүө Вэньшяо бол Өвөр Монголын Алшаа зүүн хошууны Олонбулаг сумын Хэ Пин гацааны малчин. 08 дугаар сарын 05-ны өдөр биднийг очиход гаднаа хоёр ингэ уяад сааж байв. Арваад жилийн өмнөөс ингэ саах болсон гэх бөгөөд ингэ саах болсон нь бас нэг учир шалтгаантай аж.

 Гүө Вэньшяо тэр жил нэг төрлийн элэгний өвчин туссан тул эм уув. Тухайн үед нэг ботго нь эндсэнд эхийг нь гаднаа авчирч уяад сааж сүүг нь уужээ. Тэгээд эм нь маш сайн тохирч илүү тус болсон юм уу, эсвэл ингэн сүү нь илүү их тус болсон уу, бүү мэд. Юутай ч төдийлэн удаан эм уулгүйгээр өвчин нь эдгэрчээ. Харин түүний хувьд ингэний сүү онц тустай гэж боддог. Оодоо хүртэл ингээ сааж сүү саалийг нь ууж идсээр ирсэн байна. Өнөө жил насан сүүдэр 67 хүрсэн ч өвчин архаг байхгүй, мотоциклоо унаад говь, элсэнд тэмээндээ яваад ирдэг байна.

        Одоо тэднийх дөч шахам тэмээтэй бөгөөд ингээ бүгдийг сааж сургажээ. Хамгийн олондоо жилдээ арваад ингэ сааж байсан гэх бөгөөд сүү саалийг нь борлуулж, ингэ бүр жилдээ дунджаар 20 мянган юань олж орлогоо нэмэгдүүлдэг байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл