solongonews
Яг одоо чамд инээмсэглэл бэлэглэх 21 зүйл
2016-12-04 22:48
Инээмсэглэл дутагдаж байна уу? Инээмсэглэсний дараа хорвоо үргэлж илүү дээр харагддаг. Эдгээр 21 зүйл чамд мишээл бэлэглэхэд хэзээд бэлэн байх болно.

1. Яг одоо инээмсэглэж байгаагаа харуулвал чиний онилсон залуу чамайг өмнөхөөсөө илүү анзаарч эхэлнэ. Нээрээ шүү.

2. Чамайг муу бүжиглэдэг гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс одоо дуртай дуугаа тавиад босоод бүжиглэ.

3. Чиний санаанд инээмсэглэсэн дүрээрээ хамгийн түрүүнд орж ирж байгаа хүн рүү залгаж мэндийг нь мэд. Тэдэнтэй ярихын төдийд чи инээмсэглэж л таарна.

4. Гоолингоогийн “Ертөнцийн хөөрхөнүүд” лүү ороод зурагнуудыг нь үз.

5. И-мэйл, утасны мессежүүд дундаасаа “Баярлалаа” гэсэн үгтэй мессеж ол. Чи саяхан хэн нэгний амьдралд том өөрчлөлт хийсэн ч юм билүү.

6. Facebook дээрээ одоо “Чамайг яг одоо юу инээмсэглүүлж байна?” гэж бичээд постло. Хүмүүсийн сайхан энерги чам дээр ирнэ.

7. Дэргэдээ байгаа жаахан хүүхдэд “Намайг тэврээч” гэж хэл. Эсвэл өөрөө очиж тэвэр. Тэгээд түүний бяцхан гар мөрийг чинь ороомогц, намуухан дуу аяла.

8. Муурандаа бөөрөнхий нэхмэлийн утас өг. Эсвэл нохойдоо боодолтой чихэр өг. Тэгээд тэднийг утсаа, эсвэл чихрээ яаж задлах гэж хичээж байгааг нь хар.

9. Гадаа гараад элсэн дээр байрныхаа хүүхдүүдтэй хамт тогло. Дүүжин даажинд. Хажуу орцныхоо жаахан охинтой танилцаж найзууд бол.

10. Хөлийнхөө хурууг маш тод өнгөөр буд.

11. Дэргэдээ байгаа жаахан хүүхдээр үсээ янзлуулж нүүрээ будуул. Эсвэл зүгээр л нөхрөөрөө юм уу, ээжээрээ, найзаараа үсээ самнуул.

12. Оройн хоолоо гараараа ид. Гэхдээ өмнө нь гараа сайн угааж зайлахаа мартуузай.

13. Багадаа үздэг байсан хүүхэлдэйн киногоо youtube-ээс хайж олоод үз.

14. Гадагшаа гараад ойрхон бичиг хэрэгслийн дэлгүүрээс саатай бал худалдаж аваад тэмдэглэл бич.

15. Багынхаа видео бичлэг юм уу хуурцагийг үз. Жаахныхаа зурагнуудыг үз.

16. Хамгийн олон жил найзалж байгаа найз руугаа утасдаад “Хоёулаа багадаа ...-дэг байснаа санаж байна уу?” гэдэг өгүүлбрээр яриа эхлүүл.

17. Хоёр өөр өнгийн оймс өмс.

18. Нар мандах, нар жаргахыг хар. Гэхдээ бүр үүнд зориулж цаг гарга. Дорнын зурхайнаас өдрийн эхлэл болон төгсгөлийн цагийг хараад, түүнээс 30 минутын өмнө сэрүүлгээ тааруулаад...

19. Санаандаа орсон гоё, сайхан юм болгоны нэрийг, дүрийг том цаасан дээр хаа хамаагүй бич, зур, эрээч.

20. Хэн нэгэнд, “Чи миний хувьд үнэхээр чухал хүн” гэж хэл.

21. Шинэ танилтай бол. Facebook, эсвэл Twitter рүүгээ орж байгаад, өөрийнхөө сонгосон нэг хүнд танилцах хүсэлт илгээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : goolingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл