solongonews
Инновацийн индексээр дэлхийд 11 дүгээрт оров
2023-05-15 17:13
Хятад улс инновацийн индексээр дэлхийн жагсаалтад 2012 онд 34 дүгээрт бичигдсэн байдаг.

   - Арван жилийн дараа 2022 онд 11 дүгээрт орж, инновацийн шинэлэг орнуудын эгнээнд орлоо гэж Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд У Жаохүй хэллээ. Хятад улсын сүүлийн арван жилийн шинжлэх ухаан технологийн хөгжилд оруулсан түүхэн өөрчлөлтөөс харвал дөрвөн талаар илт ахин дэвшжээ.

Нэг. Шинжлэх ухаан технологийн чадамж ихээр дээшилж, дэлхийн инновацийн сүүлийн үеийн төлөв байдалд үзүүлэх нөлөө нэмэгдсэн байна. Хятад улсын шинжлэх ухаан технологид оруулсан хөрөнгө оруулалт 2012 онд 1 их наяд юань байснаа 2022 онд 3 их наяд болж  гурван дахин нэмэгдсэн байна.

Хоёр. Шинжлэх ухаан, технологийн инноваци нь аж үйлдвэрлэлийн шинэчлэл, хөгжилд хөшүүрэг болж, чансаатай хөгжилд үйлчлэх чадвар нь илт өссөн байна. Статистикээс харвал, Хятад улсын технологийн гэрээний тохиролцсон мөнгөн дүн 2012 онд 600 тэрбум юань байсан бол 2022 онд 4.8 их наяд юань болж нэмэгдэв.

Гурав. Шинжлэх ухаан технологи нь иргэдийн амьдралд ашиг өгч, ард түмний амьдралын эрэлт хэрэгцээг хангах чадамж эрчимжлээ. Сүүлийн хэдэн жилд хорт хавдрын эсрэг зохион бүтээсэн Хятад улсын олон төрлийн эм бэлдмэл улсын дотоодод худалдаалагдаж, хорт хавдартай өвчтөн таван жил амьд байх үзүүлэлт өмнө нь 30 хувь байсан бол эдүгээ 40 хувь болж нэмэгдэв.

Дөрөв. Шинжлэх ухаан технологи нь бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, инновацийн чухал бүсийн дайчлан дагуулах үүрэг нь илт чангарчээ.

Сүүлийн арван жилд шинжлэх ухаан технологийн хөгжил дөрвөн талаар илэрхий эрчимжиж, түүнчлэн шинжлэх ухаан технологийн чадамж хуримтлуулсан нь дараагийн шатанд Хятад улс инновацийн шинэлэг гүрэн болоход маш сайн суурь тавилаа гэж У Жаохүй хэлсэн байна

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл