solongonews
Казахстан-Хятадын бараа бүтээгдэхүүний ХVI үзэсгэлэн яармаг нээгдэв
2018-05-21 17:02
Казахстан-Хятадын бараа бүтээгдэхүүний ХVI үзэсгэлэн яармаг нээгдлээ.

Казахстаны хамгийн том хот Алма-Атад Казахстан-Хятадын бараа бүтээгдэхүүний ХVI үзэсгэлэн яармаг 05-р сарын 20-нд нээгдлээ. Үзэсгэлэнд Хятадын 220 гаруй аж ахуйн нэгж, компани оролцжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг Хятадын Худалдааны яам, ШУӨЗО-ны захиргаа, Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпц хамтран зохион байгуулжээ. Яармагт Шиньжян, Хөхнуур, Ганьсү, Шааньши, Жэжян, Фүжянь зэрэг 10  гаруй муж, өөртөө засах орон, хотын 220 аж ахуйн нэгж, компани оролцсон юм. Үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүнд, машин механикийн үйлдвэрлэл, хөдөө аж  ахуй, барилгын материал, засал чимэглэл, электрон бараа, өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүн зэрэг аялал жуулчлал, ажил төрлийн салбарууд хамрагджээ. БНХАУ-аас  Алма-Атад суугаа ерөнхий консул Жан Вэй яармагийн нээлтэд хэлсэн үгэндээ: Казахстан бол Хятадын Евро-Азийн бүс нутгийн худалдааны 2 дахь том түнш, гол  хөрөнгө оруулагч орон бөгөөд Хятад улс ч Казахстаны худалдааны 2 дахь том түнш,  экспортын чухал зах зээл юм гэжээ.

Энэ удаагийн яармаг гурав хоног  үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд Хятад, Казахстаны эдийн засаг, худалдааны хөрөнгө  оруулалтын хамтын ажиллагааны чуулга уулзалт, хил дамнасан цахим худалдааны  хамтын ажиллагааны чуулга уулзалт, Хятад, Казахстаны хөдөө аж ахуйн дугуй  ширээний уулзалт, Хөхнуур мужийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан ухуулах хурал  зэрэг иж бүрэн арга хэмжээг зохион явуулах юм  байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл