solongonews
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы бэлтгэл хурал болов
2017-03-04 21:01
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы бэлтгэл хурал боллоо.

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 4-ний үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимд бэлтгэл хурлаа хийлээ. Хурлаар XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгож, XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хөтөлбөрийг баталжээ.

XII сонгуулийн БХАТИХ нь одоогоор нийтдээ 2924 төлөөлөгчтэй. 3 дугаар сарын 3-ны байдлаар чуулганы нарийн бичгийн дарга нарын газарт 2875 төлөөлөгч бүртгүүлээд байна. 4-ний өдрийн бэлтгэл хуралдаанд нийт 2757 хүн оролцож, хуульд заасан тоонд нийцсэн байна.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян бэлтгэл хурал дээр XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 3 дугаар сарын 5-нд нээгдэх болсон бөгөөд чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг зарлан мэдэгдлээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл