solongonews
Батсүх, Бат-Энэрэл Өвөр Монголын Баруун Үзэмчин хошуунд тоглолоо
2018-09-04 21:08
Батсүх, Бат-Энэрэл Өвөр Монголын Баруун Үзэмчин хошуунд тоглолоо

МУГЖ, дуучин С.Батсүх, шавь Бат-Энэрэл нарын “Хаан заяатай орчлон” тоглолт 09-р сарын 02-ны үдэш Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд боллоо.

Тоглолтын үеэр Баруун Үзэмчин хошууны залуу дуучин Буянаа, Эрхэмтогтох нар ч ая дуугаа өргөн барьсан байна.

Тэд тоглолтоо энэ оны 03-р сараас Өвөр Монголд эхлүүлсэн билээ. Аялан тоглолтоо Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошуу, Үүшин хошуу, Хангин хошуу, Алшаа аймгийн Алшаа Зүүн хошуу, Баруун Үзэмчин хошуу, Зүүн Үзэмчин хошуу зэрэг орон нутгуудаар үргэлжлүүлж байгаа юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл