solongonews
Монгол Улсын Барилга Хот Бүтээн Байгуулалтын Яамны шадар сайд Эрээн хотод айлчиллаа
2018-11-08 19:13
Монгол Улсын Барилга Хот Бүтээн Байгуулалтын Яамны шадар сайд Эрээн хотод айлчиллаа.

Монгол Улсын Барилга Хот Бүтээн Байгуулалтын Яамны шатар сайд Ш.Лхамсүрэн саяхан Эрээн хотод айлчилж, Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын байдлыг тухайн газарт нь хүрч судалсны зэрэгцээ Эрээн хотын орлогч дарга Гүе Пинван хурал зохион байгуулж, хоёр тал хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн холбогдох асуудалд санал бодлоо солилцсон байна.

Гүе Пинван дарга шадар сайд Ш.Лхамсүрэнг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөл нь Хятад, Монгол хоёр улсын удирдлагын тохиролцоонд хүргэх улсын зэрэглэлийн том хэлбэрийн төсөл болохыг дурдан гаргасан байна. Хятадын худалдааны явдлын хэлтэс, ӨМӨЗО-ы худалдааны явдлын тэнхим болон Эрээн хотын нам засгаас тус төслийн ажлыг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, одоогоор Хятад, Монгол хоёр улсын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж, таамаглаж байгаагаар 2019 оны сүүлээр албан ёсоор ашиглалтад орох болно. Эрээн хотын Засгийн газраас Хятад улсын Жэжиан Их Сургуулийн тусгай мэргэжилтэнтэй хамтран “Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төсөл”-ийг эмхтгэж, “Ерөнхий төсөл” гаргасны дараа Монголын талд тушааж, холбогдох талын ярилцлага өрнүүлэх болно гэлээ.

Ш.Лхамсүрэн: Эрээн хотын Засгийн газрын удирдлагын уулзалтад талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын талын барилга хотын бүтээн байгуулалтын хүрээний мэргэжилтэнг дагуулан Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төсөл болон холбоо үүсгэх арга замын талд солилцоогоо ахиулахын зэрэгцээ Хятадын талаас барилга хотын бүтээн байгуулалтын хүрээний тусгай мэргэжилтнээр тусгай сэдэвт хурал хийлгэж, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлтийн зураг төсөл зэрэг хэлэлцээрийн эргэн тойронд саналаа солилцохыг хүссэн байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.elht.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл