solongonews
Ши Жиньпин чуулга уулзалтад баярын цахилгаан илгээв
2018-10-25 17:25
Ши Жиньпин чуулга уулзалтад баярын цахилгаан илгээв.

Бээжингийн Шяншаний VIII чуулга уулзалт 25-нд Бээжин хотноо боллоо. Чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа илгээжээ. Ши Жиньпин захидалдаа:   Бээжингийн Шяншаний VIII чуулга уулзалт болж байгаа энэ үеэр миний бие Хятадын   засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Чуулга уулзалтад   оролцож буй улс орнуудын батлан хамгаалах салбар, армийн удирдагч, олон улсын   байгууллагын төлөөлөгч, судлаачдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гэжээ.    

Ши Жиньпин: Одоо энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх нь цаг үеийн урсгал   боллоо. Глобал засаглалын систем, олон улсын дэг журамд гүнзгий өөрчлөлт гарч, улс орнуудын ард түмний хувь заяа улам нэгдэж байна. Мөн Олон улсын хамтын нийгэмлэгт уламжлалт, уламжлалын бус аюулгүй байдлын сорилт тулгарлаа. Хятад улс   аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалын дагуу дэлхийн улс орнуудтай улам нээлттэй   байр сууриар хамтдаа хүчин чармайлт гаргаж, хөгжлийг хамтын ажиллагаагаар ахиулан, аюулгүй байдлыг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна. Хятадын арми дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулах гуйвшгүй хүчин юм гэжээ. 

Бээжингийн Шяншаний чуулга уулзалт олон улсын аюулгүй байдал, сэргийлэх салбарын   хэлэлцээний чухал индэр юм. Чуулга уулзалтыг хийж эхэлснээс хойш, эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй, бие биеэсээ суралцах үзэл баримтлалын дагуу Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ши Жиньпин онцолсон байна.    

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл