solongonews
Өвөр Монголын цахим худалдааны дэлгүүр 5500-г давав
2016-03-03 17:31
Өвөр Монголын цахим худалдааны дэлгүүр 5500-г давав.

“12 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний жил бол Өвөр Монголын цахим худалдаа нэлээд түргэн хөгжсөн сайхан цаг үе болно. Энэ хугацаанд “Интернэт+”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй уялдуулан Өвөр Монгол цахим худалдааны явдлын хөгжлийг ахиулах тухай холбогдох төлөвлөгөө болон дэмжлэгийн бодлогыг хэрэгжүүлж, цахим худалдааны хөгжилд макро хяналт болон стратеги бодлогын дэмжлэг хангаснаар интернэтийн арилжааны тавцан дахь Өвөр Монголын цахим худалдааны дэлгүүр 5500-г давсан байна.

 “12 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний жилд Өвөр Монголын цахим худалдаа хөгжлийн сайн чиг хандлагатай болов. Өвөр Монголд Хятад улсын улсын зэрэглэлийн цахим худалдааны үлгэр жишээ суурин 4-ийг байгуулж, улсын зэрэглэлийн цахим худалдааны үлгэр жишээ аж ахуйн нэгж 2-ыг байгуулснаар давхардсан тоогоор 30 мянга гаруй иргэдэд цахим худалдааны мэдлэг болон мэргэжлийн сургалт явуулжээ. Өвөр Монголын цахим худалдааны арилжааны нийт хэмжээ 362.8 тэрбум юаньд хүрсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл