solongonews
Шар зандан модон унадаг дугуй бүтээж том шагнал хүртэв
2018-01-11 16:55
Шар зандан модон унадаг дугуй бүтээж том шагнал хүртэв.

Чүн Чин хотын Ян Ян гэх залуу бага байхын унадаг дугуй сонирхдог байжээ. Тэрээр Чаншад их сургуульд суралцаж байхдаа, гар аргаар унадаг дугуй судлан бүтээхээр бодох болжээ. Зурах, материал сонгох, хийх, өнгөлөх зэрэг дараалал бүрийг дахин давтан тунгаан бодсоны эцэст их сургуулиа дүүргэхдээ анхны “Мөрөөдөгч” нэрт унадаг дугуйг бүтээжээ. Дугуйгаа Бразилын шар зандан модоор хийж, тоормосны систем нь сур бүсэн драйвтай, дөрөөний хэсгийг нь энгийн унадаг дугуйнаас доор байрлуулсан нь хотод ойрхон зайд зогсооход хялбар байхаар бүтээжээ. 2017 онд түүний бие даан дизайн хийсэн унадаг дугуй Германы Red Dot Award-ын China Good Design шилдэг шагналыг хүртсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын сонин мэдээний сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл