Хятадын их цагаан хэрэмний тухай сонсоогүй хүн бараг байхгүй биз ээ. Дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн урт энэ байгууламжийг хятадууд умардын нүүдэлчин аймгийн довтолгооноос хамгаалахын тулд барьсан нь өнөө цагт Хятад Улсын нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн мянганыг элээсэн энэ гайхамшигт байгууламжийн талаар бас олны мэдэхгүй сонин баримтууд байна аа.

25. Дэлхий дээрх хамгийн урт энэ байгууламжийг 6276,442 км гэж ярьдаг ч жинхэнэ урт нь 8851,392 км гэнэ.

24. Цагаан хэрмийг 2000 жилийн туршид барьсан гэдэг. Хэрмийн анхны хэсгийг МЭӨ наймдугаар зуунд барьж эхэлжээ.

23. Бүх цаг үеийн туршид энэ хэрэмний нэр олон удаа солигдож. Эхлээд “Саад”, “Хориг”, “Хэрэм”, “Газрын луу”, “Хүрэн хил” гэх мэтээр нэрлэж байсан гэнэ. “Хятадын цагаан хэрэм” нэрийг XIX зууны сүүлчээр авсан байна.

22. Өнгөрсөн 2000 жилийн туршид хэрмийн олон хэсэг нь бусад орны иргэдэд мэдэгдэхгүй өнгөрсөн байна. Энд очсон анхны европ хүн нь португалийн Бенто Де Гоиш гэгч байжээ.

21. Хэрэм босгоход хүний ясыг оруулж байсан гэдэг домог бий. Мэдээж ихэнх материал нь чулуу, мод, тоосго зэрэг газрын материалууд байсан.

20. Цагаан хэрмийн ханын зарим хэсгийг засварлаж сэргээсэн ч ихэнх хэсэг нь нурах аюултай болоод байгаа. 1970 онд зарим хэсгийн нь хийц тоосгыг нутгийн иргэдэд байшин барихдаа ашиглаж болно гэж зөвшөөрчээ.

19. Хэрэм барих ажлыг 1644 онд Мин улсын сүүлчийн эзэн унахад дуусгасан гэдэг. Үүнээс хойш хэрмийг үргэлжлүүлэн барихаа зогсоожээ.

18. Хэрмийн хамгийн өргөн хэсэг 9 метр, хамгийн өндөр нь 3,66 метр. Ханын хамгийн өндөр цэг газраас 7,92 метрт байдаг.

17. Хэрмийг яг хэдэн хүний хүчээр барьсныг тогтооход хэцүү ч зарим судалгаагаар энэ тоо 800 мянгаас давсан гэдэг.

16. Хятадын цагаан хэрмийг саран дээрээс харагддаг гэдэг. Үнэн хэрэгтээ тийм биш. Хэрэв саран дээрээс харвал яг л хүний үсийг 2 мил зайнаас харж байгаа шиг харагдах байх.

15. Харин сансраас харъя гэвэл 150 км өндрөөс л харагдана гэнэ. Сансрын зарим нисэгч энэ ханыг сансраас харсан гэдэг.

14. Умрын нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах гэсэн нь ийм том хэрэм барих цор ганц шалтгаан байсан. Нөгөө талаар хилийн шугам болж худалдаа, цагаачлал, гаалийн татвар хураах хилийн хяналтын газар болж байсан байна.

13. Домгоор бол энэ хэрмийг хаана барихыг асар том луу зааж өгсөн гэнэ. Улсын хил дагаад тэр том луу явсны мөрөөр энэ ханыг босгосон гэнэ. Зарим нь ханын хэрэм ч хүрхэрч догширсон лууны төрхтэй гэж баталдаг.

12. Хятадын их цагаан хэрмэн дээр олон алдартай хүн ирж байсан. Энд АНУ-ын ерөнхийлөгчдөөс гэхэд л Жорж Буш, Рональд Рейган, Ричард Никсон, Барак Обама нар ирж байжээ.

11. Цагаан хэрэм бас олон уралдаан тэмцээн болдог газар. 1987 онд британийн гүйгч Уильям Линдси 78 өдөрт ханан дээгүүр 2400 км гүйж байжээ

10. Их цагаан хэрмийг барихдаа хятадууд олон шинэ багаж төхөөрөг бүтээсний нэг нь энэ.

9. Энэ хэрмийн дэргэд олон байлдаан тулаан болж байсны хамгийн сүүлчийнх нь 1938 онд хятад японы дайны үед болжээ.

8. Хэрмийн дунд байх цамхгууд нь харуул харах, дайсны довтолгооны үед утаа, туг дарцаг, гэрлээр дохио өгөх зориулалттай.

7.Хэрмийн хамгийн өндөр цэг Хэйта уулан дээр байдаг нь далайн түвшнээс 5000 орчим метрийн өндөрт байдаг.

6.Цагаан хэрмийг барихад хэдэн зуун мянган ажилчин нас барсан болохоор “дэлхий дээрх хамгийн урт оршуулга” гэж болно. Тэдний олонхийг хэрмийн сууринд оруулж цутгасан гэдэг.

5. НҮБ-ын Соёл шинжлэх ухаан боловсролын байгууллага ЮНЕСКО энэ хэрмийг 1987 онд дэлхийн түүхийн болон үндэсний бахархлын жагсаалтад бүртгэж авсан.

4. Аялал жуулчлалын зарим компани энд шөнийн аялал зохион байгуулдаг.

3. Энэ гайхамшигт байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах ажлыг Хятадын их цагаан хэрмийн нийгэмлэг, Цагаан хэрмийн олон улсын найзууд гэсэн хоёр байгууллага хийдэг.

2. Их цагаан хэрмийн тухай олон домог таамаг нь бас л хятадын соёлын нэгэн хэсэг. Хамгийн алдартай домог бол Чинь гүрний үед нэгэн фермерийн эхнэр Мэн ЖянНугийн тухай домог. Нөхөр нь цагаан хэрмийг барьж байгаад нас барсан, түүнийг хананд оршуулсан гэсэн мэдээ дуулсан Мэн хатагтай ихэд гашуудан чангаар уйлахад тэр дуунаар хэрмийн нөхрийг нь оршуулсан тэр хэсэг нурсан гэнэ. Тэгээд тэндээс нөхрийнхөө цогцосыг гарган авч хүний ёсоор оршуулсан гэдэг. Энэ үнэнч эхнэрийн дурсгал болгож тэнд нь хана дээр хөшөө босгосон гэдэг домог байдаг.

1. Хятадын их цагаан хэрэм бол Дэлхий дээр хамгийн алдартай, жуулчдын хамгийн их зорьж очдог газар. Жил бүр ийшээ хэдэн арван сая жуулчин аяллаар ирдэг. Энэ оны эхний 9 сарын байдлаар гэхэд л найман сая жуулчин энд ирсэн гэсэн статистик тоо байна.
Хятадын их цагаан хэрмийн тухай 25 сонин баримт
2016-07-05 09:32
Хятадын их цагаан хэрэмний тухай 25 сонин баримтаас дуулгахад:
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх
