Хятадын Тариалангийн нийгэмлэг байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан би Хятадын Тариалангийн нийгэмлэгийн бүх гишүүд, өргөн олон газар тариалангийн шинжлэх ухаан технологийн ажилтнуудад халуун баяр хүргэн дотно мэндчилгээ дэвшүүлж байна!
Хятадын Тариалангийн нийгэмлэг бол манай улсын урт удаан түүхтэй газар тариалангийн эрдэм шинжилгээний шинжтэй олон нийтийн байгууллага болох юм. Мөн Хятадын орчин үеийн газар тариалангийн шинжлэх ухаан технологийн хөгжилд биечлэн оролцогч, ахиулагч болно. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, ялангуяа өөрчлөлт нээлт хийснээс хойш Хятадын Тариалангийн нийгэмлэг нь ХКН-ын төв хорооны “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, малчин тариачин”-ы ажлын бодлогын төлөвлөлтийн дагуу газар тариалангийн шинжлэх ухаан, технологийн дэвшилт, тариалан хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахаар үүрэг хариуцлагаа болгож, газар тариалангийн шинжлэх ухаан технологийн инноваци хөгжил хийгээд дэлгэрүүлэн хэрэглэх ажлыг идэвхтэй ахиулж, газар тариалангийн шинжлэх ухаан технологийн чадвартныг бэлтгэх талаар идэвхтэй ажиллан, манай улсын “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, малчин тариачин”-ны ажлыг хөгжүүлэх гол чухал хүчин болсон юм.
Өдгөө Хятадын өвөрмөц социализм шинэ цаг үедээ оржээ. Шянь, тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх, хангалгын талын бүтцийн өөрчлөлтийг ахиулах, тариалангийн экологийн цэвэр хөгжлийг ахиулах, гол чухал хэсэгт нь ядуурлыг бууруулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөн олон малчин тариачны амьдралын түвшнийг дээшлүүлэх, газар тариалангийн шинжлэх ухаан технологи болон тариалан хөдөө тосгоны чадвартны эгнээний байгуулалтад шинэ шаардлага дурдсан юм. Хятадын Тариалангийн нийгэмлэг нь уламжлалаа бадруулж, цаг үетэй зэргээр урагшлан, эе нэгдэлтэйгээр газар тариалангийн шинжлэх ухаан технологийн салбар дахь өргөн олон ажилтныг удирдан газар тариалангийн шинжлэх ухаан технологийн инновацийн талбар руу чиглэж, манай улсын “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, малчин тариачин”-ны ажил үйлсийн хөгжилд нэн их үүрэг гүйцэтгэн, “Хос зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт болон Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэж бий.
