solongonews
Хятад улс гэр ахуйн эко ухаалаг цахилгаан хэрэгслийн борлуулалтыг дэмжинэ
2019-01-30 20:56
Хятад улс гэр ахуйн эко ухаалаг цахилгаан хэрэгслийн борлуулалтыг дэмжнэ

    Шинээр гаргасан "Нийлүүлэлтийг ахиулан хэрэглээний тогтвортой өсөлтийг нэг алхам сайжруулах, дотоодын зах зээлийг хүчтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай төсөл”-д гэр ахуйн цахилгаан хэрэглээний холбогдох бодлого зохицуулалтыг ахиулах тухай дурдсан юм. Үүнд, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн бүхэл цогцыг сайжруулахыг дэмжин, иргэдийн өндөр чанартай гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээний шаардлагыг хангана.

Ерөнхийд нь авч үзвэл Хятад улс дэлхийн хамгийн том гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл болон хэрэглээний том улс болжээ. Бүтцийн хувьд Хятад улсын эко, өндөр ашигтай, ухаалаг бүтээгдэхүүний зах зээл эзлэх хувь нь одоогоор тийм ч өндөр биш байна.

Хятадын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Хорооны Ерөнхий хэлтсийн байцаагч Лю Юйнань:

- Эко ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалтыг дэмжин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүний шинэчлэлийг ахиулж, бодлогын арга хэмжээнд нөхцөл боломжтой орон нутагт аж үйлдвэрийн гинжин хэлхээ, эрчим хүчний хэмнэлт, ялгарлын бууралтыг илт зохицуулан, шинэ хэлбэрийн гэр ахуйн эко ухаалаг цахилгаан хэрэгслийн борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгслийг эргүүлэн худалдаж авч, шинэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авах хэрэглэгчдэд зохих нөхөн олговрыг олгох болно. Тус бодлого зохицуулалтыг Хятадын хэмжээнд хэрэгжүүлэн, 2019 – 2021 он хүртэл энэ нь 150 сая эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалтыг нэмэгдүүлэх болно гэсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://news.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл