- Эсрэг талд этилен үйлдвэрлэх тоног төхөөрөмж, түүний баруун талд нь өндөр нягтралтай полиэтилен тоног төхөөрөмж, бага нягтралтай полиэтилен үйлдвэрийн тоног төхөөрөмж суулгасан. Та хар л даа, энд тэр чигээрээ полиэтилений үйлдвэр баригдах болно. Бас дөрвөн гарам зогсоол баригдана гэж Бянь Сышинь сэтгүүлчдэд танилцуулж байлаа.
Сэтгүүлчдийн баг маань сүүлийн өдрүүдэд Хайнань мужийн Янпү чөлөөт худалдааны бүсэд байрлах Sinopec Hainan Petrochemical Co Ltd компаний этилен үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлтэй танилцсан юм. Этилен бол нефть-химийн аж үйлдвэрийн үндсэн материал бөгөөд олон төрлийн химийн бүтээгдэхүүн гаргаж авахаас гадна, ихэнх салбаруудад нөлөөлж чаддагаараа онцлогтой.
- Энэ төсөл нэгэнт олон аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татсан болохоор эдгээр аж ахуйн нэгжүүд энд үйлдвэр босгоно. Энэ нь дараагийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй, Хятадын дотоод зах зээл болон олон улсын зах зээлийг холбоход ач холбогдлоо өгдөг. Энэ үйлдвэрийг дараа жил ашиглалтад оруулахын тулд бид олон баг бүрэлдэхүүн хуваан ажиллаж, сард нэг удаа ажлаа дүгнэж, шилдэг ажилтныг шагнан урамшуулдаг. Ингэснээр барилгын ажлын үр дүнг дээшлүүлсэн. Чөлөөт худалдааны бүсийг байгуулахад хүн бүр зүтгэж байна. Бид маш шаргуу ажиллах ёстой гэж төслийн хяналтын менежер Бянь Сышинь барилгын ажлын ахицыг хянаж явахдаа танилцууллаа.
Чөлөөт худалдааны бүсийн баталгаат боомтын бүсэд байрладаг Оскагийн үр тариа, тосны компаний үйлдвэрийн төсөл тун удахгүй ашиглалтад орох гэж байна.
- Хачин гайхалтай. Ажлын ахиц маш хурдан. Хагас жилийн дотор түүхий эдийн агуулах, газрын тос хадгалах сав зэргийг босгож, туслах дэд бүтцүүдийг бүгдийг нь зохицуулав. Цас бороо, өдөр шөнө гэж ялгалгүй ажилласан. Ажилтнууд маань нэг минут ч хоцролгүй зүтгэсэн гэж Төслийн ажлын Намын хорооны нарийн бичгийн дарга Фэн Дингүө гар утсаа гаргаж анх барилгын талбайд ирэхэд авсан зургаа сэтгүүлчдэд харуулсан юм.
Төслийн менежер Шэн Зэ зүгээр сууж чадахгүй, хэсэг цаг хугацааны дараа барилгын ажлыг хянахаар явдаг.
- Ирээдүйд энд аж үйлдвэрийн паркын удирдлагын төв байрлана. Аналог дохио дамжуулах замаар үйлдвэрийн үйлдвэрлэлийн дижиталчлал, дүрсжлийг бий болгох зорилгоор 48 ухаалаг дэлгэц суурилуулна. Түүхий материалын агуулахад орох, гарах, эцсийн бүтээгдэхүүн хүртэлх тос боловсруулах үйл явц гэх зэрэг бүх зүйлийг энд тодорхой харуулсан. Бодит цаг хугацаанд ажиллуулах боломжтой гэж Шэн Зэ хэлж байлаа.
- Төслийн хэвийн явцаас гадна орон нутгийн тариф, бизнесийн тасралтгүй оновчтой орчин зэрэг бодлогын ногдол ашиг бий. Ялангуяа, Янпү дахь компаний хөгжлийн хэтийн төлөвийг би өөдрөгөөр харж байна гэж Оскагийн үр тариа, тосны компаний захирал Ян Хүй ярилцлага өгөхдөө ярьж байлаа.
Боловсролын салбарын хөгжил бол бизнес ба амьдрах орчны чухал агуулга юм. Сэтгүүлч Янпү гадаад хэлний сургуулийн барилгын ажилтай танилцахад тус сургуулийн сургалтын байрыг оруулсан есөн үндсэн барилгын ажил үндсэндээ дууссан байгааг харав. Ажилчид сантехник, цахилгаан угсралт, хэрэм хана шохойдох ажил гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан байна.
- Сургууль энэ онд ашиглалтад орох бөгөөд 2160 бага, дунд ангийн сурагчдыг хамрах боломжтой. Хүн бүхэн сэтгэл тайван ажиллаж чадах болно гэж төслийн менежер Хуан Шуай танилцуулав.
Янпү чөлөөт худалдааны бүсийн ашиг тусыг тасралтгүй гаргаснаар Хайнань муж дэлхийн хөрөнгө оруулалтын шинэ цэг болжээ. Загвар жишээ болсон Янпү хотод одоогоор нийт 66 аж үйлдвэрийн төслийн гэрээ байгуулсан. Үүнээс 34 төслийн барилгын ажил нэгэнт эхэлсэн байна. Том платформ, шинэ боломжуудын өмнө Янпү хотын иргэд ч мөн адил хоцрохгүй мөр зэрэгцэж байна.
- Хайнаний чөлөөт худалдааны бүс дэлхий нийтийн хүмүүсийн аз завшаан болох бөгөөд хүн бүрийн шинэ боломж мөн гэж Шэн Зэ хэллээ.
- Нэг өдрийг гурван өдөр гэж тооцож, зураг төслийг бодит ажил хэрэг болгоно. Энэ бол гагцхүү уриа лоозон биш, харин бидний ажиллах зарчим, ажиллах байдал гэж Хуан Шуай хэллээ.

Хайнань мужийн Янпү боомтын усанд аялж буй контейнер хөлөг онгоц
