Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь 11-р сарын 09-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн "Нийгмийн гадуурхалт, тэгш бус байдал, зөрчилдөөн" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, бүх нийтийг хамарсан хөгжлийг биелүүлэх нь тэгш бус байдал болон зөрчилдөөний үндсэн шалтгаануудыг арилгах үндсэн арга зам мөн гэж онцлон тэмдэглэжээ.
Жан Жюнь хэлэхдээ "Тэгш эрх бол хүний нийгэм дэх үнэ цэнийг эрэлхийлэх явдал юм. Гэвч өнөөдөр 21-р зуунд улс орнуудын хооронд болон дотоод дахь тэгш бус байдал газар авч, хурцадмал байдал, зөрчилдөөний чухал эх үүсвэр байсаар байгаад харамсаж байна.
Ганц талт үзэл, гегемонизм давамгайлж байгаа нь дэлхийн засаглалын тогтолцооны шударга бус, үндэслэлгүй зохицуулалтыг бэхжүүлж, олон улсын харилцаанд тэгш бус байдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл болсон байна. Цар тахал, цаг уурын өөрчлөлт, шинээр гарч ирж буй технологийн хэрэглээ нь баян ядуугийн ялгаа, өмнөд хойд хоёрын хөгжлийн зөрүү зэрэг сорилтуудыг улам хурцатгаж, шинэ тэгш бус байдлыг бий болгож байна. Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Аюулгүйн зөвлөл үүнд чухал анхаарлаа хандуулж, энх тайван, аюулгүй байдлын үүднээс эхэлж, зохицуулалтаа бэхжүүлж, хамтаар хариу арга хэмжээ авах ёстой. Хүн бүрийн хүртээмжтэй хөгжлийг биелүүлэх нь тэгш бус байдлыг зохицуулж, зөрчилдөөний үндсэн шалтгааныг арилгах үндсэн арга зам юм" гэжээ.
